Согтуудаа цамхагт гарч, хоолойгоо боомилон хөл алдсан залууг аварчээ

Товч агуулга: Сэлэнгэ аймгийн 29 настай эрэгтэй согтуу үедээ өндөрт гарч, боомилох оролдлого хийж хөл алдан эрсдэлд орох гэж байхад нь буулгаж, эмнэлэгт хүргэж өгчээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан баг /аймгийн төвөөс зүүн зүгт 168 км, салбарын байрлалаас баруун урд зүгт 0.8 км/-т Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс 1 хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 8 метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.