ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Алтны үнэ дэлхийн зах зээл дээр 2000 ам.доллар давлаа

Лондонгийн зах зээл дээрх алтны үнэ өчигдрийн байдлаар найм дахь удаагаа 2000 ам.доллар давлаа.

Барууны банкуудын хувьцааны ханш буурснаар Хятадын хэмжээнд алтны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд харагдаж байгаа хэдий ч ам.долларын дэлхийн бусад улсын гол валюттай харьцах ханш нь өмнөх саруудтай харьцуулахад хамгийн доод цэгтээ хүрэв.

Ингэснээр алтны үнэ Европт 20 еврогоор буурч 1806 болсон. Харин Их Британид алтны үнэ 1600 фунт стерлингээс давсан байна.

Хятадын алтны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жан Биннан Глобал таймст өгсөн ярилцлагадаа "Дэлхий даяар алтны эрэлт нэмэгдэж байгаа нь металлын үнэ цэнийг аюулгүй байгааг харуулж байна. Мөн АНУ-ын эдийн засаг суларч байгаа. Эдийн засаг, санхүүгийн хямрал удаа дараа гарч буй нь улмаас бусад орны ам.долларт итгэх итгэлийг бууруулж байна" гэжээ.

Өнгөрсөн сард юаниар худалдаа хийсэн алтны үнэ дээд амжилт тогтоосон хэдий ч Швейцарийн экспортын мэдээгээр дэлхийн үнэт металлын цэвэршүүлэх төвөөс гаргасан мэдээллээр тавдугаар зэрэглэлийн хэрэглэгч болох Энэтхэг, Туркид ч ханш буурсан зураглалтай байгаа хэмээжээ.

Алтны үнийн өсөлтөөс болж бага жинтэй алтан үнэт эдлэлийн эрэлт нэмэгддэг. Уламжлал ёсоор тавдугаар сар алтны хэрэглээний оргил үе байдаг бөгөөд ирэх сард алтны үнэ ахин нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Харин манай улсад сүүлийн гурван хоногт алтны үнэ өсөж, нэг граммыг нь 223,893 төгрөгөөр авч байгаа ажээ.

Энэ сарын хамгийн өндөр үнэлгээ нь 14-ний өдрийн ханш бөгөөд нэг грамм алтыг 230,195 төгрөгөөр Монголбанк үнэлж, авсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button