Авто угаалгын газарт бусдын амийг хохироогоод зугтжээ

Товч агуулга: 20 настай эрэгтэй согтуудаа 21 настай залуугийн амь насыг бүрэлгэж зугтаад баригдсан байна.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож хэргийн газраас зугатсан байна.
Цагдаагийн алба хаагчид эрэн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архи ууна ч гэх шиг. Борвины баасаа олигтойхон арчиж чадахгүй байж архи ууж хүний аминд хүрдэг. Эх эцэг нь ч олиггүй үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй юмнууд байгаа даа
Архи арай хэтэрч бна
З�##�уус охид эмс их ууж бнадаа.дорвитой арга хэмжээг төр засаг авах хэрэгтэй.
Архиг нэг амссан бол тааруулж хэргэлдэг хүн ч харин ховор байхаа улам шунаж уугаад эхнэр хүүхэдээ дарамт�##�ж зодож нүдэнэ эсвэл жолооны ард сууж өөрөө эрүүл мэндээрээ хохирно эсвэл хүн �##�ана тэгээд эцэст нь өөрөө өөрийнхөө толгойруу их юм хийж бна да цаадах цөөхөн монголчууд нь архиндаа живиж ,хордож, хөлдөж үхээд дууслаа м�##�уудаа хүн ухаантай бж зөв амьдар�##�даа дураакуудаа архи юу юм бэ зүгээр л нэг хор шүү дээ таны танай өөрсөдийн чинь дайсан шүү