УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Б.Жавхлан: "Гэрэгэ" бондын үлдэгдэл 300 сая ам.долларыг төлж барагдуулснаар дефолтоос бүрэн гарлаа

Монгол Улсын Засгийн газраас 2012 оноо хойших бондуудын талаарх мэдээллийг хийлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 28-ны өдөр манай улс 2017 онд гаргасан 800 сая ам.долларын "Гэрэгэ" бондын үлдэгдэл 300 сая ам.долларыг төлж дууссанаар бондын төлбөрийг бүрэн барагдуулжээ.

Энэ бонд эргэн төлөгдөж дуусаж байгаатай холбоотойгоор бусад бондуудын мэдээллийг өгч буй.

Сангийн сайд Б.Жавхлан "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нийт зургаан багц бондын 2.9 тэрбум ам.долларын өрийг хүлээж авсан. Үүнээс хойш бондыг дааж чадах хэсгээр нь шууд төлж, үгүй бол хугацааг нь хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах зорилгоор дахин санхүүжүүлэх дунд хугацааны стратегийн бодлогыг баримталж ажиллаж байгаа.

Эхний Кредит Свисс банктай хийсэн синдикат арилжааны зээлийн 60 сая ам.долларын өрийг төлж дуусгасан. Мазаалай бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларыг төлж барагдуулсан.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхэлсэн "Сенчури1" төсөл амжилттай хэрэгжиж нийт нэг тэрбум ам.долларын эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс босгож, "Гэрэгэ" болон "Чингис" бондын зохицуулалтыг амжилттай хийснээр дефолт болох эрсдэлээс сэргийлсэн.

"Чингис бонд"-ын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төсвөөс шууд төлж дуусгасан. Харамсалтай нь уг бондын 1.5 тэрбум ам.долларын тал нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон.

Зургаан бондноос "Гэрэгэ", "Хуралдай", "Номад", "Сенчури1" төслүүд үлдлээ. Бид энэ он гаргаад өрийн дефолт болох эрсдэлтэй байсан. Гэвч оны төгсгөлд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, өр төлбөрөө төлж барагдуулснаар дээрх аюулаас сэргийлж чадсан. Мөн экспортоо амжилттай нэмэгдүүлсэн нь биднийг дефолтоос сэргийлсэн. Одоогийн байдлаар 18 сая тонн нүүрс экспортлоод байна. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар дээрх хэмжээний нүүрсийг экспортлож байсан юм. Үүний үр дүнд зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсан.

2023 оны нэгдүгээр сарын 19-нд 650 сая ам.долларыг "Сенчури1" төслөөр татан төвлөрүүлэн хэмээсэн ч дөрвөн тэрбум ам.долларын урьдчилсан захиалгыг авсан. Улмаар 8.65 хувийн хүүтэй бонд гаргасан юм. Энэ хүнд цаг үед манай улсын Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулагчид итгэлээ.

Гэрэгэ бондыг бүрэн төлж дууссанаар олон улсын зах зээл дээр манай улсын Засгийн газар сайн ажиллаж чадсанаа харууллаа. Энэ нь гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарч чадлаа.

Дараагийн төлбөрүүд 2025-2026 оноос үргэлжилнэ. Тэр үед гадаад валютаа нэмсэн, ДНБ-ийг өсгөж, төсвийн алдагдлаа бууруулж, төсвийн менежментээ сайн хийвэл ирэх жилүүдэд хийх өр төлбөрт санаа зовох шаардлага байхгүй" хэмээлээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ жилийн төсвийн алдагдлыг ДНБ-ий хэдэн хувьтай тэнцүү байхаар тооцоолсон бэ?

-Төсвийн тухай шаардлагуудыг жил бүр бууруулахаар хатуу шаардлагатай байгаа. Түүний дагуу ажиллаж байна. Ирэх жил ДНБ-ий 2.8 хувьтай тэнцүү байхаар хуульчилсан. Цар тахлаас хойш жил бүр төсвийн алдагдал нэмэгдсэн. Үүнийг Төрийн сангаас санхүүжүүлж, алдагдлаа бууруулж байна. Төсвийн алдагдлыг гадаад санхүүжилтээр эсвэл дотоодоос нөхөж ажиллаж байгаа.

-2023 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хэр татах вэ?

-Энэ оны төсөвт хүрэхээр ажиллаж байна. Нийт 36 сая тонн нүүрсийг экспортлоно. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр 18 сая тонн нүүрс экспортлосон тул энэ зорилгод хүрнэ гэж тооцоолж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч ажиллаж байгаа. Үүний нэг нь Оюутолгойн гүний уурхай юм. Хугацааг нь урагшлуулж, далд уурхайгаа ашиглалтад оруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадна.

-Гадаад валютад нөлөөлөх нөлөө нь?

-Оны эцсээр 3.4 тэрбум ам.долларын валютын үлдэгдэлтэй байсан. Үүнд нөлөөлөхгүй ч өнөөдрийн үлдэгдэлд нөлөөлнө. Жилийн эцэст экспортыг нэмэгдүүлснээр өнгөрсөн оныхоос өсөлттэй үр дүн ажиглагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-02 12:31

????????????????????

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-02 12:31

Зссссссс

Зочин
Зочин
2023-05-02 18:15

sain bna bidnii ur huuhduudiin urnuus dundallaa ulam hicheegeerei amjilt

Зочин
Зочин
2023-05-02 18:16

neg bondiig nuguuguur ni daraagui l bol bolj bna

зочин
зочин
2023-05-04 10:20

Монгол улсын сангийн сайд Та болон УИХ дарга Занданшатар Монгол банкны Лхавгасүрэн та нар Үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч нартай нийлж эгэл ардаасаа татвар маягаар мөнгө хүүлдэгээ зогсоо наад ядарсан ард иргэд чинь гадаад болон дотоод мөнгө хүүлэгчдын боол болж дууслаа Занданшатар Лхавгасүрэн Жавхлан та гурав бол дотоодын мөнгө хүүлэгчид та гурав ОУВС гэх үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч Америкийн да�##�гавараар ажилладаг этгээдүүд гэдгээ мэдэж байна уу

Зочин
Зочин
2023-05-10 08:52

Жавхлан сайдаа та сайн ажилласан юм биш шүү.Өрийг төлөх боломж нь бсан юм шүү.Өшөө ч боломж бгаа мөнгө ч бгса.зөв зохион байгуулаад ард түмэндээ үүрүүлэх ачааг нь багасга

Холбоотой мэдээ

Back to top button