5.9 кг жинтэй хавдрыг авсан эмч Ч.Энхболд : Мэс засал 6 цаг үргэлжилж, амийг нь аварсан
"Бриллиант" эмнэлэг. Биднийг очиход үйлчлүүлэгч олон, хөл хөдөлгөөн ихтэй байв. Иргэд суух сандал, кофе шоп, саруулхан том үйлчилгээний заал, угтах хэсэг гээд тухтай. Голдуу хэн нэгнээ сугадсан, хөтөлсөн хүмүүс 2-3-аараа үйлчилгээ авч харагдана. Эднийх яг л улсын гуравдугаар шатлалын эмнэлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж. Бид энэ удаа тус эмнэлгийг зорин ирсний учир гэвэл тус эмнэлгийн хавдрын мэс заслын тасаг улсын эмнэлэгт нээж үзээд боломжгүй гэж буцаасан 5.9 кг хавдрыг мэс заслын аргаар амжилттай авсан юм. Ийм тухайн мэс заслыг гардаж хийсэн эмч Ч.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр өвчтөний бие өдөр ирэх тусам сайжирч, удахгүй эмнэлгээс гарахаар болсон гэдгийг хэлж байсан юм.
-Хавдрын тасаг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэзээнээс үйл ажиллагаа хэрхэн явуулж байна вэ?
-“Бриллиант” эмнэлэг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн эрүүл мэндийн даатгалаар иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл улсын эмнэлэгтэй адил өвчтөнүүдэд даатгалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнд компьютер томографи, бүх төрлийн MRI, PET-CT буюу хавдрын үсэрхийлэл оношилдог хамгийн орчин үеийн технологи багтаж буй. Хэдийгээр энэ нь дэлхийд шинэ зүйл биш хэдий ч Монголд бол шинэ технологи бөгөөд улсын II төв эмнэлэг манай хоёр дээр л байгаа. Харин эмчилгээний тухайд мэс засал, хими, дотор гэсэн гурван чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мэс засал дотроо ялангуяа эмэгтэйчүүдийн хавдар, элэг, цөс, нойр булчирхайн хавдын мэс засал, үе солих, үений мэс заслын чиглэлээр голчлон ажиллаж байна. Манай эмнэлэг бүхий л тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлдэг бөгөөд улсын эмнэлэгтэй яг адилхан гэсэн үг. Өнөөдөр л гэхэд элэгний хавдрын мэс засалд хүн орлоо. Энэ хүн эрүүл мэндийн даатгалаа төлдөг л бол нэг ч төгрөг төлөхгүй л гэсэн үг. Мэдээж аль ч эмнэлэгт төлбөртэй буюу сайжруулсан өрөө гэж байдаг. Телевизтэй, нойлтой, шүршүүртэй ийм өрөөнүүд бий. Мөн ор хоногийн төлбөр улсын эмнэлэгтэй адилхан гэдэг.
-Төлбөрийг даатгалаас ямар нөхцөлд 100 хувь төлдөг вэ. Хүмүүс бүгд л хамрагдах боломжтой гэж ойлгож магадгүй л дээ?
- Тэтгэвэр, группт байдаг иргэд, 18 нас хүртэлх хүүхэд, цэргийн алба хаагч, хорих ял эдэлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 100 даатгалаас хариуцдаг. Харин жирийн бид нар шиг ажлаа хийж байгаа хүмүүс 30 хувийг өөрөө, 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас төлнө гэсэн үг. Манай мэс заслын тасаг 2022 оны дөрөвдүгээр сард нээгдэж, аравдугаар сараас даатгалд хамрагдах гэрээгээ байгуулснаар иргэд даатгалаар эмчилгээ, үйлчилгээгээ авч эхэлсэн.
-PET-CT буюу хавдрын үсэрхийллийг оношлодог шинжилгээг улсын хэмжээнд хоёрхон газар хийдэг юм байна. Манай улсад хавдрын тохиолдлууд хожимдож оношлогдох нь түгээмэл санагддаг.?
-Жилийн өмнө хүмүүс энэ шинжилгээнд орохын тулд гадагшаа явдаг байсан. Одоо бол манай эмнэлэгт даатгалаараа улсын хоёрдугаар эмнэлэгтэй адилхан оношлуулж шинжилгээ хийлгэх боломжтой болсон. Хавдрын үе шат, оношийг зөв тогтооход PET-CT оношлууур маш чухал. Энэ шинжилгээний дараа мэс засал болон химийн эмч нар эмчилгээний тактикаа нарийн боловсруулдаг. Манай эмнэлгийн давуу тал юу вэ гэхээр энэ бүх оношилгооны тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ байрлуулж хавдрын мэс засал, эмчилгээгээ энэ аппратууд дээрээ суурилж хийдэг.
-Энэ давуу талыг бий болгосноор өвчтөнүүдэд эерэг гэж хэлж болох өөрчлөлтүүд гарч байгаа байх. Жишээ нь, хугацаа хожих, эрт үед нь нарийн оношлуулах гэдэг ч юм уу?
-Өөрчлөлт мэдээж бий. Жишээ нь, ХСҮТ эмнэлэгт хавдартай хүмүүс үзүүлж, оношлуулах, шинжилгээнд орохын тулд сар хүлээх ч үе бий. Энд маш их цаг хугацаа алддаг. Тэгэхээр манай эмнэлгийн адилхан л даатгалаар үйлчилдэг учраас иргэд хугацаа алдахгүй давуу тал бий болсон. Нөгөө талаас манай мэс заслын болон химийн тасгийн эмч нар мэдлэг, ур чадварын хувьд гологдохгүй. Миний бие л гэхэд ХСҮТ-д 17 жил ажилласан. Энд дандаа л ХСҮТ-д ажилласан, мэргэжил дээшлүүлсэнг залуус ч ажиллаж байна. Химийн эмч маань л гэхэд анагаах ухааны доктор, зөвлөх зэрэгтэй эмч, мөн л ХСҮТ-д ажиллаж байсан. Тийм учраас эмчилгээ, үйлчилгээ, оношилгооны хувьд яг л адилхан гэж ойлгож, бидэнд итгэж болно.
Хавдар бол цаг хугацаатай уралдаж эмчилгээ авдаг өвчин. Сарын дараа мэс засалд орно гэвэл магадгүй үсэрхийлнэ, үе шат ахина. Хожимдож оношлогдох тусам хавдар эмчлэгдэхгүй байх эрсдэлтэй. Хоёрдугаарт, хэчнээн эмчилсэн ч дахих эрсдэлтэй. Тийм учраас мэдээж эрт үед нь цаг хугацаатай уралдаж улсын эмнэлэгтэй адилхан нөхцлөөр үйлчилж буй манайх шиг эмнэлэгт хандсанаар хүндрэл чирэгдэл багасна.
-Манай улсын хавдрын эмч нар ур чадварын хувьд дэлхийн хэмжээнд хүрсэн гэж ойлгодог. Хамгийн гол нь техник технологи, оношилогооны багаж хэрэгслийн хувьд хоцрогдол байна уу гэж хардаг?
-Одоо бол хангамж сайн болсон. 2005 онд намайг эмч болж байхад тодотгогчтой хэвлийн томограф гэж байсангүй. Гэтэл одоо бүх оношилгоог хийж байна. Монголд эмчлэх боломжгүй жагсаалтад арваад өвчин нэрлэгддэг. Тэр бол тоног төхөөрөмж, хүний нөөц, сургалттай холбоотой. Ер нь бол хавдрын чиглэлээр, тэр тусмаа би өөрийн гардан ажилладаг элэг, цөс, нойр булчирхайн хавдрын чиглэлээр л Монгол улс бусад улс орноос хоцроогүй гэж чадна. Энэ чиглэлээр бол бидэнд хийж чадахгүй байх гэх айдас байхгүй гэж хэлнэ.
-Хорт хавдрын тохиолдлоор тэргүүлдэг ходоод, элэг, уушгины мэс заслыг танайх мөн л даатгалаар хийж байна уу?
-Тийм ээ, энэ чиглэлээр бид ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан учир мэс заслыг ялгаагүй даатгалаар л хийнэ.
-Танай эмнэлэг өдөрт хэдэн хүнд мэс засал хийдэг вэ?
-Өдөртөө элэгний хоёр мэс засал хийдэг. Сардаа 35-40 мэс засал ордог. Эмч нар маань өөрсдөө эходоо харна, шинжилгээгээ үнэлээд мэс засал хийх боломжтой гэж үзвэл цаг алдахгүй шууд хагалгаа эхэлдэг.
Хорт хавдрын тухайд нээгээд үзэхээр өмнөх шинжилгээгээр илрээгүй хэрнээ шар будааны чинээ үсэрхийлэл өгчихсөн байх тохиолодол бий. Энэ бол маш ховор тохиолдол. Өөрөөр хэлбэл нээгээд харахад үсэрхийлчихсэн байвал авах боломжгүй гэсэн үг. Гадны улс орнуудад ч шинжилгээгээр илрээгүй хэрнээ нээгээд харахаар маш өчүүхэн хэмжээгээр үсэрхийлсэн үед хавдрыг авахгүйгээр буцаагаад хаадаг. Зөвхөн Монголд мэдэхгүйгээсээ болоод нээгээд хаачихлаа гэх өрөөсгөл ойлголт байдаг л даа. Миний бие Японы Нагаяогийн хавдар судлалын төв дээр очиж танилцаж байхад нээгээд хаах тохиолдлыг харж байсан. Гэхдээ энэ бол өдий хэмжээний оношилгоо хийж байгаа эмнэлэгт тун цөөн ховор тохиолдол.
-5,9 кг хавдрыг та бүхэн сая авлаа. Улсын эмнэлгийн чадаагүйг хувийн эмнэлгийнхэн хийлээ гэдэг байдлаар иргэд нийгмийн сүлжээнд голлон бичсэн байсан. Үнэхээр улсын эмнэлгээс давуу гэж үзэж болох зүйлс танай багт, эмнэлэгт байв уу. Магадгүй тоног, төхөөрөмж гэдэг ч юм уу. Мэс заслын тухайд?
-Мэс заслын хувьд манайх тэр тоног төхөөрөмж илүү гэхээсээ илүүтэй мэс заслын эмч нарын туршлага ур чадвар, багийн ажиллагаа гэдэг талаас харах нь зүйтэй болов уу. Адилхан л бүх шинжилгээгээ хийгээд мэс засал хийх боломжтой гэж үнэлээд хийсэн. Хэвлийн хөндийд зүүн бөөрийг ороочихсон том хавдар байсан. Зүүн бөөртэй нь хамт авч, бусад эрхтнийг хадгалж үлдсэн. Мэс засал зургаан цаг үргэлжилсэн, цус алдалт ч юм уу хүндрэл эрсдэл гараагүй, төлөвлөсний дагуу амжилттай болсон. Өвчтөний биеийн байдал сайжраад эмнэлэгээс гарах болж байна.
-Хэр хэцүү мэс засал байсан гэж хэлэх вэ. 5.9 кг хавдар гэхээр эрт оношлогдоогүй гэж ойлгож болох байх?
-Хожуу оношлогдсон, хэмжээ нэлээд том. Ерөнхийдөө хайхрамжгүй байдлаас болсон юм уу гэж харсан. Гэхдээ ар гэрийн ч юм уу, өөр бусад ямар шалтгаан байсныг бид мэдэхгүй шүү дээ. Ямартай ч нэлээд оройтсон байсан хэдий ч хавдар бүрэн авагдсан. Одоо айх аюулгүй, бүрэн эдгэсэн гэсэн үг. Цаашдаа бусад шинжилгээгээ өгөөд хавдрын дараах хяналтдаа үзүүлээд явна.
-Хавдартай гээд онош сонсоод гадаад руу л явах тухай боддог. Гэвч тэр бүхэн бас тийм амжилттай биш. Тэгэхээр Монголдоо энэ урсгалаа аваад үлдэх боломж танай салбарт байна уу?
-Бид ийм л зорилго бас агуулж байгаа. Хавдар оношлогдсон иргэд байр, машин, хамаг байдгаа зараад явж байна. Нөгөө талаас зүгээр л энд хийчих энгийн хавдар байж байхад мөнгө төгрөг босгоод гадагшаа явах гээд байдаг. Хоргүй хавдрыг хүртэл гадагшаа явж эмчлүүлнэ гэх тохиолдол бий. Гэвч энэ нь хувь хүний эрх учраас та битгий яваарай, заавал энд хийлгэ гэж хүчлэх боломжгүй л дээ.
Мөн эмч нар зөрүүтэй онош ярьснаас үүдэж итгэл алдарч, эргэлзээ төрөөд гадагшаа явдаг тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан аль ч нөхцөлд хоёр дахь санал гэж бий. Сая энэ хагалгааг хийлгэсэн хүн өмнө нь улсын эмнэлэгт очоод нээгээд боломжгүй гээд хаасан. Тэгэхээр эргээд манай руу үүнийг авч чадах уу, тэнд эмч ингэж хэлсэн гэх мэтээр анализ хийх боломжтой. Тиймээс тухайн өвчтөн өөрөө сонгоод дэнслээд энэ нь арай илүү юм байна гэдэг сонголтоо хийх хэрэгтэй. Гадагшаа явах урсгалыг багасгах, дээрээс нь иргэдийг урт дараалалд залхааж, чирэгдэл учруулахгүй гэх мэтээр өвчтөн хүндрэхээс сэргийлэх зорилгоор бүрэн хүчин чадлаараа л ажиллаж байна даа.
-5.9 кг хавдар авсан энэ хагалгааг даатгалд хамруулахгүйгээр хувь хүн өөрийн мөнгөөр мэс засалд орох байсан бол хэдэн төгрөгийн зарцуулах байсан бол?
-Манай эмнэлэг даатгалд хамрагдсан учраас би мэдэхгүй байна. Эмнэлэг болгон өөр. Манай эмнэлэг дээр хэрвээ энэ хүн даатгалгүй ирээд мэс засалд орсон бол 4-5 сая төгрөг зарцуулах байсан болов уу.
-Тухайн өвчтөн хэр удаан ийм байдалтай явсан бол?
-2022 оны сүүлчээр эмнэлэгт хандахад аль хэдийн тэмтрэгдэж байсан. 2023 оны нэгдүгээр сард улсын эмнэлэг дээр мэс засалд ороод боломжгүй гээд хаасан. Тэгээд сая манай руу ирсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМД ашииглая гэвэл шоронд орох ёстой юм байна
Ямар мундаг эмч өэ
Хавдарын эмч нар үүсгэн байгуулсан юм билээ
үгүй л дээ.
Мундаг эмч бна
Гайхамшигтай баяр хүргүүштэй сайхан мэдээ байна. Алтан чагнуурт эмч нарт нь амжилт хүсхийн ялдмад ийм сайхан эрдэм чад�##�тай. Дадлага туршлагатай эмч ажилчдыг цаг тухай бүр нь урамшуулж баймаар.
БАЯР ХҮРГЬЕ. АМЖИЛТ ХҮСЬЕ
МУНДАГ ЭМЧ БНА
Manai emch nar gaihaltai chadvarlag baina. Ulam l sain bolno doo. AMJILT
mongoliin emneleg gej butehguee. setgelgui, chadvargui deerees ni neg l ih bi chadna gesen debiluud
Нэг иргэнд амьдр�##� хайрлана гэдэг гайхамшиг ажлын амжилт хүсье танаы хамт олонд
МАНай зарим тэнэг нар хоолны хордлогоор СОЛОНГОС АМЕРИК явдагаа больчих.
sain bna uu ene emneleg zowhon hawdarin chigleler uil ajilga ywuldag ym uu
Хайр хүрч бна шүү.Дэндүү гоё мэдээ бна.эмч нар минь з�##�уучууд минь та нар минь сайн үйл хийжээ.Баярл�##�аа.Өөрсдөө ядарч бхгүй шүү.шинэ төгсөлтийн з�##�уу эмч нараа сургаж аваарай олуулаа болж бүтээмжээ нэмээрэй.
Mundag emch baina. Tand bolon tanai hamt olond bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe
Гайх�##�тай мундаг эмчдээ баяр хүргэе
Сүүлийн хагас жилд янз бүрийн эмнэлгээр их явлаа.Эмч нар нь з�##�уужсан чадварлаг з�##�уус их болжээ.Дээр нь харьцаа гь их эелдэг зөөлөн.Эрүүл мэндийн с�##�барын ирээдүй гэгээлэг харагдаж байна.
Ямар мундаг эмч вэ. Баяр хүргэе. Амжилт хүсье.
Баяр хргэе. Мундаг юм аа.
Энэ мундаг з�##�уу байнлээ.би бас 22 онд тз с энэ эмч дээр хаг�##�гаанд орсон хүн.баяр хүрэгэё. Үргэлж баярлаж явдаг шүү.мөн П.Бат Ирээдүй гэж мундаг эмч бна.СБД ЭМТ ын дарга.та нарт ажлын амжилт хүсье.иим з�##�уучууд олон гараасай.
Хөөх бахархмаар, бурхан эмч байна, амжилт.
Ч.Энхболд эмч хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, чадварлаг эмчдээ баяр хүргэе. Мөн хамт олон эмч, сувилагчиддаа баяр хүргэж амжилт хүсэж байна. Гайх�##�тай эмч нар юм даа.
Мундаг байна,баяр хүргэе,амжилт хүсье!
Брилиант эмнэлэг мундаг бна, баяр хүргэе! Одоо л ЭМД зөв ажиллаж эхэлж бна
улсын эмнэлэг хавдартай хүнийг буцаадаггүй. энэ нөхөр захи�##�гат реклам хийж байна. нэр хүнд хөөж байна гэж харлаа. улсын эмнэлгийн нэр хүндийг унагааж төлбөртэй өндөр ц�##�интай эмнэлгээ сурт�##�чилжээ. ЭМч хүн байж нөгөөгөө муулж хоолоо олж иднэ гэвэл хариу нь өөрт чинь тусна дөө. бодож ярих хэрэгтэй.
Амжилт
mundag emch hamt olond bayr hvrgii udahgvi ochij vzvvlnee 1.30 nd vzvvlsen estoi goe setgel tatam harichaatai hamt olon bnlee
Манай улсын з�##�уу эмч нарын төлөөлөл ийм мундаг болжээ. Энхболд гэж энэ эмч ур чадвар, мэдлэг сайтай эмч байна лээ. Өмнө нь бас энэ з�##�уутай сэтгүүлчийн хийсэн ярилцлагуудыг уншиж байсан.
Mundag zaluu emch nartaa bayar hurgiye. Delhin emch nartai zeregtsen alhaj bgaa shuu ta nar mini. Tsalin hulsig n dirvitoi nemeechee zasag tur yu bodoj bdag yum boloo.
emc mas sain cadvartai medlegtei ba . ulam ikh amjilt huse olon hund tuslaarai emcee.
Ulsiin emnelegeesee garch huwiin emnelegt orchood ooriigoo gaihuulj dandaa post oruulj bdag emch de Mergejliin huwid sain ch ih zantai hamt olontoigoo niitsgui hun