Нийгмийн

5 хувийн буцаан олголттой “Багш” картыг зах зээлд нэвтрүүллээ

Хүүхэд шуугьсан их өргөөний эзэд, эрдэм мэдлэгийн уурхай болсон багш нарт тусгайлан зориулсан “Багш” олон улсын Юнионпэй дебит картыг ХААН Банк өнөөдрөөс зах зээлд нэвтрүүллээ. Багш картын давуу тал нь ном, бичиг хэрэг, гоо сайхан, цахилгаан хэрэгсэл худалдан борлуулдаг томоохон их дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд байнгын урамшуулалтай.

Мөн түүнчлэн орчин үеийн шинэлэг шийдэл бүхий босоо загвартай уг картын эзэн болсноор өнөөдрөөс наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл болон орон нутагт ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр хамгийн багадаа 100,000 төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд 5 хувийн буцаан олголт авах боломжтой. Нэг харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 50,000 төгрөг байх бөгөөд буцаан олголтын урамшуулал сар бүрийн 5-ны өдөр таны харилцах дансанд шилжин орох болно.

ХААН Банктай хамтран ажилладаг дараах байгууллагуудаас багш нар худалдан авалт хийсэн тохиолдолд 3-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой төдийгүй энэхүү хөнгөлөлт урамшуулалд орон нутагт салбартай худалдаа үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. “Багш” картын байнгын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах мерчант байгууллагууд:

Хэрвээ багш та суурин болон зөөврийн компьютер, түүний дагалдах хэрэгсэл худалдан авахаар төлөвлөж байгаа бол ХААН Банктай хамтран ажилладаг цахилгаан барааны дэлгүүрүүдээс
сарын 1.2 хувийн хүүтэй зээлээр авах онцгой нөхцөлийг зөвхөн танд зориулан санал болгож байна. Мөн зээл олголтын шимтгэл хураамжгүй. Тус урамшуулал 2023 оны 12-р сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

“Багш” карт захиалахыг хүсвэл та бүхэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт иргэний үнэмлэх, багшийн үнэмлэх эсвэл ажил олголгчийн албан тодорхойлолтыг бүрдүүлэн өгч өөрийн хүссэн байршилд үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэг, 2018 оноос Rise хөгжлийн хөтөлбөрийг
уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн бол энэ онд ЕБС-ийн багш бүсгүйчүүдийн дунд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зарлаж, 120 эмэгтэй багшийг хувь хүний хөгжлийн болон чадавхжуулах сургалтад хамруулж буй билээ. Бид цаашид ч багш ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-03 19:19

Иргэд авч болохгүй юмуу ямар ч өөдгүй юм бэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button