Ж.Чинбүрэн гишүүн Х.Ганхуягийг ганц өгүүлбэрээс айж байна гэв
УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр Аялал жуулчлалы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ингэхдээ эрүүл мэндийн аялал жуулчлалын асуудлыг хөндсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Аялал жуулчлалын салбарт эрүүл мэндийн салбарыг оруулахаар тохирсон гэж ойлгосон. Энэ асуудлыг яагаад авч хэлэлцэхгүй байна вэ. Манай улсад бусад улс оронд байдаггүй уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүд бий. Судалгаанаас харахад гадаадын улс орнууд эрүүл мэндийн аялал жуулчлалд 6.8 мянган ам.доллар зарцуулдаг. Энэ их мөнгөний урсгалыг яагаад орхигдуулж байгаа юм бэ" гэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Ж.Чинбүрэн гишүүн зөв асуудал хөндлөө. Энэ асуудлыг оруулъя гэхээр аялал жуулчлалын төрөл болгоноор нь оруулах шаардлага үүсэж байгаа тул ерөнхийд нь оруулсан гэж ойлгож болно. Салбарын яам нь ач холбогдол өгч бодлого талаас нь дэмжих байх" гэв.
Ийн хариулт өгсний дараа Х.Ганхуяг гишүүнийг Ж.Чинбүрэн ганц өгүүлбэрээс айж байна хэмээн шүүмжилж, багахан зэмлэлээ.
Ж.Чинбүрэн "Тухайн салбарыг онцгойлон анхаарна гэх санааг агуулж байгаа хэмээн ойлгосон. Олон салбар барьцана гэдэг тайлбар биш байх аа, Х.Ганхуяг гишүүн ээ. Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд эрүүл мэндийн аялал жуулчлал гэдгийг зориуд сөрж оруулах хэрэгтэй. Энэ бол геополитикийн асуудал гэж харж байгаа. Эрүүл мэндийн салбарын гадагшаа урсах урсгал нэмэгдэж байна. Гэтэл манай салбар өөрсдийгөө ажиллаж чаддаг гэдгээ харуулах гэхэд та нар ганц өгүүлбэрээс айж байна" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чинбүрэн гишүүнээ ХСҮТ-ийн эмч нарын зан харьцаа, ёс зүйг анхаарна уу? Биеэ тоож, өвчтөнүүдээ дээрэлхэх нь хэрээс хэтэрлээ, өвчтөнүүдээ баян ядуугаар нь ялгаж харьцмааргүй байнаа. Эмч бол эмчийн өргөсөн тангараг, ёс зүйгээ барих хэрэгтэй. Монголд хавдартай өвчтөн их байна гээд хавдрын эмч нар өөрсдийг хөөргөн нисгэмээргүй байна, хүн нь л юм чинь газарт хүчтэй унана гэдгээ ойлгомоор байна. Арай сэтлгэлгүй болжээ, уг нь 4 жилийн өмнө үзүүлэхэд өөр байсан шүү дээ, яагаад ийм хурдан муухай өөрчлөгдөж байна вэ, та анхаарч өгөөрэй.
ЭНЭ НЭГ ЯАХ ГЭЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ НӨХӨР ЭМЧЭЭ ХИЙГЭЭД Л ЯВСАН БОЛ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ БАЙЛАА ЭНЭ БИД ХОЁРООР ИХ ХУРАЛ ДУТАЖ ГЭНЭ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ОДОО БАЙГАА МАЛНУУДАА ЯАЯ ГЭЖИЙНАА