ЭРҮҮЛ МЭНД
Баян-Өлгий аймагт халдварт шар өвчин гарчээ

Баян-Өлгийн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчаас халдварт шар өвчин илэрсэн тул тус аймгийн Эрүүл мэндийн газраас 120 гаруй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ.
Халдварт шар өвчин нь элэг гэмтээж, яваандаа хүний эрүүл мэндэд хор хохирол учруулдаг байна. Ихэвчлэн халдварт шар нь хоол боловсруулах замаар буюу халдвартай хүний өтгөнөөр бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Ялангуяа энэ нь хувийн ариун цэвэр болон эрүүл ахуйн нөхцөл байдал муу нутаг орон, хүн амын дунд илүү их тохиолддог аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага Эрүүл мэндийн газар нар хамтран шуурхай ажиллаж буй юм байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Comprar Viagra India http://buycialisuss.com - Buy Cialis Cialis Generico A Cosa Serve Buy Cialis Cialis Generico A Prezzi Bassi