УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Д.Оюунзул

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ угаагийн дугаарт жүжигчин Д.Оюунзул оролцлоо. Тэрбээр хамгийн сүүлд “Хамба” фильм студийн найруулагч Б.Ганболдын “Намаг” бүрэн хэмжээний уран сайхны кино, “О” медиагийн “Тайчигч” богино хэмжээний киногоор үзэгчидтэй “уулзсан”. Тэгвэл тун удахгүй жүжигчин, найруулагч Л.Эрдэнэ-Очиртой хамтран тайзны уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

Д.Оюунзул дунд сургуулийн сурагч ахуйгаасаа МҮОНТ-ийн хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийг хөтөлж, үзэгчдийн эчнээ танил болж байв. Харин СУИС-д “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь хүмүүс хэзээний мэдэх Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны удирдлагад суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгссөнөөс хойш дэлгэцийн уран бүтээлээс илүү тайзныхад ажилласан түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн “Сэрүүн хасын нууц” уянгын жүжиг, түүнчлэн “Black box” театрын 2013 оноос хойшхи уран бүтээлүүдээс театрын урлагт шимтэгсэд харсан нь лавтай. Тэрбээр театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын шилдгээр хоёр ч удаа шалгарсан авьяаслаг уран бүтээлч. Тодруулбал, 2015 онд Жан Коктогийн “Хүний дуу хоолой” жүжгээр нэг хүний жүжгийн төрөлд, 2018 онд Самюэл Беккетийн “Годог хүлээхүй” жүжгээр драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчнээр тус тус тодорч байв. Тэрбээр өдгөө тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллахын зэрэгцээ “Oyunzul’s drama class” дугуйлан хичээллүүлэн, бяцхан хүүхдүүдийг урлагт дурлуулж буй.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button