Нийгэм мэдээ

Татварын ерөнхий газраас бүх татвар төлөгч иргэн, ААН-үүдэд талархал хүргүүлнэ

“Татвар төлөгчдийн долоо хоног”-ийг энэ жил “Цахимаар үйлчлүүлье” уриан дор зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2022 оны шилдэг татвар төлөгч ААН-үүдийг алдаршуулан зарлахаар Татварын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Б.Заяабал мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ жил бүхий л татвар төлөгч иргэн болон ААН-үүдийн талархлын батламж хүргүүлж буй юм байна. ААН-үүдийн хувьд татварын албанаас шинэчлэн тогтоосон бизнес үнэлгээгээр ямар үнэлгээ авсныг нь тодотгож, талархал хүргүүлэх аж.

Харин иргэдийн талархалд 2022 оны хэмжээнд хэдэн төгрөгийн татвар төлснийг нь цохон тэмдэглэжээ.

Талархлын батламжийг "eBarimt" аппликейшн, "e-tax" платформоор дамжуулан цахимаар хүлээн авах боломжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2023 15:36

Giigyylj dee.

Холбоотой мэдээ

Back to top button