Монголын дөрвөн удаагийн мисс М.Сарангуа: Төгс биеийн 30% нь хоол, 30% дасгал, 40% нь нойр, амралттай холбоотой

Бодибилдингийн Ази тивийн хошой аварга, 1998, 2002, 2004, 2005 оны Монголын мисс, Самбо, жүдо, бодибилдингийн олон улсын хэмжээний мастер, 2004 оны Монгол Улсын шилдэг тамирчин фитнесс көүч, шим тэжээл хүнс судлалын докторант М.Сарангуа
Бид түүнтэй фитнессийн ач холбогдол болоод зөв хооллолт дасгал хөдөлгөөн хүний бие, эрүүл мэнд, гоо сайханд ямар өөрчлөлтийг бий болгодог талаар ярилцлаа.
Тэрбээр Монголын анхны жүдо, самбо бөхийн эмэгтэй тамирчин бөгөөд Бөртө Чоно шилдэг тамирчны шагналыг бодибилдингийн төрлөөр хүртсэн цор ганц тамирчин билээ.
М.Сарангуа нь:
- Жүдо болон Самбо бөхийн ОУХМ
- Бодибилдингийн ОУХМ
- Самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт
- Самбо бөхийн АТАШТ-ий гурван хүрэл медальт
- Жүдо бөхийн ОУАШТ-ий нэг алт, гурван мөнгө нэг хүрэл медальт
- Жүдо бөхийн УАШТ-ий хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальт
- Бодибилдинг УАШТ-ий 1998, 2002, 2003, 2004, 2005 оны алтан медальт /WADA-IFBB/
- Бодибилдинг УАШТ-ий 2003, 2004 оны Хос үзүүлбэрийн аварга /WADA-IFBB/
- Бодибилдингийн хамгийн олон удаагийн буюу 1998, 2002, 2004, 2005 тус тус оны Үнэмлэхүй аварга-"Монголын Мисс" цолтой
- 2005 онд Гонконг. ЗААШТ-ээс анхны хүрэл медаль /WADA-IFBB/
- 2011 онд УБ хот. АТАШТ Мөнгөн медаль /WADA-IFBB/
- 2004 онд Тайландын Бангок. Анхны АТАШТ-Алт /WADA-IFBB/
- 2005 онд Солонгосын Андон АТАШТ- Алтан медаль /WADA-IFBB/ тус тус хошой аварга
- 2004 онд "Бөрт чоно" Шилдэг тамирчин. Монголын спортын түүхэнд Бодибилдинг Фитнессийн төрлөөр энэ шагналыг хүртсэн анхны тамирчин юм.

-Удмын таргалалт гэдэг ойлголт байхгүй. Энэ нь аав ээжийн амьдралын буруу дадал, хэвшил, зохисгүй хооллолттой холбоотой-
-Суурин иргэншилд амьдарч буй хүмүүст фитнесс хэр чухал нөлөөтөй, ач холбогдолтой вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Хүмүүс өөр өөрийн гэсэн онцлогтой ажил хийж байгаа. Зарим нь өглөөнөөс орой хүртэл сууж ажлаа хийдэг бол зарим хэсэг хүн нь хөдөлгөөн ихтэй, гадуур олон уулзалтуудтай ч гэдэг юм уу. Одоогийн нийгэмд өдөр тутмын хөдөлгөөн багассантай холбоотойгоор эрүүл мэнд гоо сайхандаа зориулаад хөдөлгөөн хийх ёстой гэсэн ухамсар хүмүүст суучихсан. Нэг үеэ бодвол ахиц гарсан гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор олон фитнессүүд ч үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн фитнессийн багш нар ч их болсон. Гэхдээ бүх багш мэргэжлийн үү үгүй юу гэдэг бас өөр хэрэг.
ДЭМБ-аас долоо хоногт таван удаа тодорхой хэмжээний хөдөлгөөн хийж бай гэж зөвлөсөн байдаг. Ингэхдээ фитнессийн аль ч төрлөөр байж болно. Эндээс хамгийн чухал нь тухайн хөдөлгөөн хийж буй хүний, фитнессийн аль нэг төрлийг сонгосон зорилго. Тиймээс эхлээд зорилгоо тодорхойлсон байх ёстой. Үүнийхээ дараа өөрийн чинь хүссэн зорилгод хүргэх тэр зүйлдээ зориод очвол сайн үр дүн гарна. Жишээ нь, жин хасах гэж байна уу, булчингийн массаа нэмэгдүүлэх гэж байна уу эсвэл зүгээр л жингээ хасахдаа булчин багатай өөхөө багасгая гэж бодож байна уу, булчингаа авч үлдээд жингээ хасах гэж байна уу гэдэг ч юм уу. Хүмүүсийн зорилго өөр өөр л дөө. Тэгэхээр үүн дээр нь тулгуурлаад зохих ёсны зөвлөгөөг нь өгч ажилллах хэрэгцээ, шаардлага үүсдэг. Ерөнхийдөө ийм л процесс өрнөдөг дөө.
-Фитнесстэй зөв хооллолт гэдэг ойлголт хамт сөхөгддөг, зайлшгүй дагалддаг. Яагаад?
-Яалтчгүй фитнесстэй зөв хооллолт гэдэг зүйл салшгүй холбоотой. Миний уг мэргэжил бол жүдо бөхийн дасгалжуулагч багш. Дараа нь биеийн тамираар эрүүлжиж, чийрэгжих технологи сэдвээр магистр хамгаалсан. Одоо бол шим, хүнс судлал чиглэлээр докторант. Би яагаад дасгалжуулагч багш хэрнээ энэ чиглэлээр доктор хамгаална гээд явж байгаа вэ гэхээр хүний эрүүл мэнд, гоо сайхан, бие бялдартай хоол хүнс салшгүй холбоотой маш чухал зүйл гэдгийг мэргэжлийн үүднээс ойлгуулахыг зорьдогтой минь холбоотой. Зарим хүмүүс хоол 80 хувь, дасгал хөдөлгөөн 20 хувь ч гэдэг. Энэ байдлаар үзэж болно. Гэхдээ миний зарчмаар бүхэлдээ үр дүнг 100 хувь гэж үзвэл 30 хувь нь хоол, дасгал хөдөлгөөн мөн 30 хувийг эзлэх бөгөөд үлдсэнийг зөв зохистой амралт, нойр гэж үзнэ. Ингэж байж л 100 хувь үр дүн гарах боломжтой. Хүмүүс нийтлэгээр дасгал хөдөлгөөн, хоол л чухал гэж үздэг бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Өөрөөр хэлбэл нойр дутуу нөхөн сэргээлт бага бол үр дүн гарч чаддаггүй.
-Биеийн эрүүл мэнд талаас ямар өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэсэн үг вэ?
-Өвчнийг халдварт болон халдварт бус гэж үздэг. Хүмүүс халдварт бус өвчнийг мэдэхгүйн зовлонгоос болж буюу амьдралын хэв маягаасаа олж авах нь элбэг байдаг. Эдгээр өвчнүүд сүүлийн үед маш их болж байна. Жишээлбэл үүнд, даралт, чихрийн шижин, таргалалт, үе өмчний үрэвсэлт өвчин гэдэг ч юм уу. Эдгээр нь бүгд амьдралын буруу хэв маягаас үүсдэг өвчин. Эдгээрээр өвчилсөн хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж чадвал эдгэх боломжтой байдаг. Үүнд зөв хоол хүнс, тохирсон дасгал хөдөлгөөн чухал. Ер нь сүлийн үед таргалалтаас үүдэлтэй өвчин маш их болчхоод байна л даа. Тэгэхээр энэ асуудлуудыг л биеийн эрүүл мэнд талаас өөрчлөх боломжтой.
-Таргалалтаас үүдэлтэй өвчин их байна гэж хэллээ. Нэмж асуухад удмын таргалалт гэдэг ойлголт үнэхээр байдаг юм уу?
-Удмын тарга гэдэг бол гэр бүлийн амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой. Энэ бол аав ээж нь амьдралын ямаршуухан хэв маягтай байсан бэ гэдгийг илэрхийлж буй нэг зүйл гэж хэлж болно. Жишээлбэл, эцэг эх нь буруу хооллодог, идмээр санагдсан зүйлээ дуртай үедээ хэзээ ч хамаагүй идчихдэг, тогтсон хооллох цаггүй ч юм уу. Ийм орчинд дөнгөж төрсөн хүүхэд аав ээжийнхээ энэ буруу хэв маягаар хүмүүжиж эхэлдэг. Тиймээс л ирээдүйд таргалалттай, илүүдэл жинтэй нэгэн буюу удмын тарган гэдэг нийтлэг, буруу ойлголтод багтаж эхэлдэг. Гэхдээ үүнийг засаж болно. Яагаад гэвэл буруу хооллолттой айлын хүүхэд өөрийн эрүүл мэндийн боловсролдоо анхаараад, зөв хооллодог болчихвол заавал гэр бүлийнхээ гишүүд шиг таргалахгүй байх боломжтой. Үүнийг ердөө амьдралын хэв маягаараа л өөрчилнө.

-Хүн зөв хооллоод, дасгал хөдөлгөөн өөрт нь зохиод ирэхээр арьс нь цаанаасаа гэрэлтэж эхэлдэг. Товчхондоо бол эрүүл болчихдог. Ингээд ирэхээр заавал үнэтэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд байх шаардлага гарахгүй-
-Тэгвэл фитнесс гоо зүй талаас ямар өөрчлөлтийг бий болгодог вэ?
-Мэдээж олон зүйлд өөрчлөлт гарна. Жишээ нь гадна харагдах байдлаасаа цэгцтэй болж, бие бялдарын хувьд өв тэгш болно. Мөн цэвэрхэн арьстай болохоос гадна аливаад сэргэг болж, амьдралын эрч хүч, бүтээмж нэмэгддэг. Мөн хүмүүс мэдэхгүй байгаагаасаа болж “моод” хоолны дэглэмийг ихээр барих болсон. Үнэн хэрэг дээрээ тухайн хоолны дэглэмийнхээ утга учрыг сайн мэдэхгүй байх тохиолдол элбэг. Мөн нэг дэглэмээс шууд өөр дэглэм рүү шилждэг гэдэг ч юм уу өнгө үзэмж, сэтгэл хөдлөлөөр их хандаад байх шиг. Энэ нь өөрөө алдаа юм л даа. Товчхондоо бол өөрт нь тохирсон байх л чухал. Үүнийгээ олж мэдэхийн тулд мэргэжлийн багшаас зөвлөгөө авах хэрэгтэй. Жишээ нь урлагийн том одууд бүгдээрээ л энэ тал дээр бид нараас зөвлөгөө авдаг. Ингэснээрээ тэд өөртөө юу тохирох, тoхирохгүй вэ гэдгээ ойлгоод авчихсан түүнийгээ өдөр тутмын амьдралдаа мөрдөж, баримталж явдаг учраас хүмүүсийн хэлдгээр гоё сайхан харагддаг гэж хэлж болно. Жишээлбэл, ямар дасгал хөдөлгөөн хийж, ямар төрлийн хоол хүнс хэрэглэвэл зохимжтой вэ гэдэг ч юм уу, ийм байдлаар зөвлүүлдэг.
-Та олимп дэлхийн аваргуудад мэргэжлийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Танд давуу ямар тал байна гэж хэлэх бол?
-Би мэргэжлийн дасгалжуулагч хэрнээ хоол хүнс судлаач. Тиймээс надад давуу байдал үүсдэг гэж хэлж болно. Иймд тамирчдыг чухал тэмцээндээ оролцохын өмнө буюу жингээ хасах, нэмэх хэрэгцээтэй үед нь хэрэгтэй бүх зөвлөгөөг нь мэргэжлийн үүднээс өгч чаддаг. Тэд богино хугацаанд миний зөвлөгөгөөгөөр хүссэн үр дүндээ төвөггүй хүрчихдэг. Мөн олон цагийн ачаалалтай дасгал хөдөлгөөний бэлтгэлтэй үедээ сэргэж чадахгүй ядраад байх үед нь яаж нөхөн сэргээх вэ гэдэг ч юм уу энэ байдлууд дээр нь мэргэжлийн хүний зүгээс хэрэгцээтэй зөвлөгөөнүүдийг өгдөг. Би үүнтэй холбоотойгоор маш сайн судалгаа хийсний үндсэн дээр нөөшлөгч багатай маш сайн нэмэлт тэжээлүүдийг оруулж ирж тамирчдадаа нийлүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр уураг, олон төрлийн эх үүсвэрээс гаргаж авдаг мах, өндөг, амин хүчил, витамин, эрдэс бодисууд. Мөн үүнтэй холбоотойгоор эдгээр нэмэлт тэжээлүүдийнхээ хажуугаар хоолоо хэрхэн зөв зохицуулж идэх вэ гэдэг зүйл гарч ирнэ. Энэ бүхнийг мөн л мэргэжлийн үүднээс тухайн хүний онцлогт тохируулаад заагаад, зөвлөөд өгчихдөг. Тийм учраас аварга болоод байгаа миний шавь нар ч тэр, ер нь бүх л шавь маань нөхөн сэргэлт нь сайжирсны үр дүнд жингээ хасах нь хасаад, амжилт үзүүлэх нь үзүүлээд өөр өөрсдийнхөө салбарт мундаг явж байна. Үүнээс харахад миний хос мэргэжилтэйн давуу тал л гэж ойлгож болно. Энэ ажлаа би саяханаас эхэлж байгаа зүйл бас биш л дээ. Би анх жүдогийн хөнгөн жинд барилддаг байсан. Одоо бол фитнессийн багшийн хувиар хүмүүст зөвлөж байгаа. Ялангуяа нөхөн сэргээх дасгалууд, мөн жин хасах гэж байгаа хүмүүст зориулсан, элэгний өөхлөлт арилгах гэж байгаа, нурууны хагалгаанд орсон заалттай гэхчлэн эдгээр хүмүүсийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн, хооллолтыг хослуулан зөвлөж байна. Миний зөвлөгөөгөөр явсан элэгний өөхлөлттэй хүн маань эмнэлэгтээ очоод үзүүлтэл яаж ийм хурдан хугацаанд өөхлөлтгүй болсон юм бэ, богино хугацаанд боломжгүй зүйл шүү дээ гээд гайхаж байсан. Хүмүүс ихэвчлэн надад хандахдаа надаас зөвлөгөө авдаг, хамтарч ажилладаг хүмүүсээр маань дамжуулж ирдэг. Миний хувьд пи ар, маркетинг зэргийг хийгээд байдаггүй, угаасаа завгүй учир нэг их шаардлага ч гардаггүй.
-Түрүүн арьс гоё болдог гэж хэлсэн. Тэгэхээр арьсыг зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр арчилдаггүй хэрэг үү?
-Хүн зөв хооллоод, дасгал хөдөлгөөн өөрт нь зохиод ирэхээр арьс нь цаанаасаа гэрэлтэж эхэлдэг. Товчхондоо бол эрүүл болчихдог. Ингээд ирэхээр заавал үнэтэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд байх шаардлага гараад байхгүй. Ер нь дотроосоо л өөрийгөө эрүүл байлгаж чадах юм бол гаднаас тордолт харьцангуй бага болчихдог. Үүн дээр нэмээд хэлэхэд хүмүүсийн дунд жингээ хасахаар л сул арьс унжаад үлддэг гэж ойлгодог нийтлэг ойлголт байдаг. Гэтэл хэзээ ч тийм юм байхгүй. Өөрөөр хэлбэл зөвөөр илүүдэл жингээ хасаж чадах юм бол арьсаа зэрэг татаад явчихдаг. Жин зөвөөр хасаж байгаа л бол арьс унжих ёсгүй ээ л гэсэн үг.
-Фитнесст явж өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн бол хамгийн гол нь багшийнхаа түүхийг судлах хэрэгтэй. Энэ маш чухал, нэгдүгээр асуудал-
-Фитнесс көүчүүд маш олон болсон байна шүү дээ. Үүнийгээ дагаад энэ олон адилхан юм амлаж, хэлж байгаа хүмүүсийн хэнд нь итгэхээ иргэд мэдэхгүй төөрч байна. Энэ тухайд?
-Сошиал хурдацтай хөгжихийн хажуугаар мэдээллийн урсгал их болсон. Тэгэхээр энэ их мэдээлэл дундаас зөвийг нь олж мэдэх, сонгох, шүүлтүүртэй хандах гэдэг хувь хүний боловсролтой нэгдүгээрт хамаатай. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийн төлөө та юу хийх гэж байгаа вэ, ямар сонголт хийх гэж байгаа вэ гэдэг судалгаагаа маш их сайн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь багшийнхаа түүхийг судлах хэрэгтэй. Энэ хүний амьдралын замнал ямар байсан юм, энэ салбартаа хэр удсан юм гэдэг ч юм уу. Ер нь аливаа зүйлд цензур хэрэгтэй болсон цаг үе шүү дээ.
-Олон фитнесс, багш гарч ирсэн тул зах зээл гэдэг зүйл яалтчгүй үүсээд буй. Үүнийг дагаад үнэ тогтож байна. Энэ шударга зүйл мөн үү. Өөрөөр бол юугаа ч мэдэхгүй янз бүрийн зүйл хэрэглээд гоё бие хаатай болчихсон залуучууд биеэрээ маркетинг хийгээд хүн татаад байна шүү дээ, энэ өнцгөөс?
-Хоёр талтай л байх. Зарим нь хүмүүсээс өндөр хэмжээний төлбөр авчхаад тулж ажилладаггүй гэдэг ч юм уу. Миний хувьд бол эхлээд яг юу хүсэж, ямар үр дүнд хүрмээр байгаа талаар нь ярилцдаг. Тэгээд тухайн үр дүнд нь хүргэхийн тулд бүх бололцоо, чаддаг мэддэгээ дайчлаад хамт хичээдэг. Хамгийн гол нь зөв талаас нь ойлгуулах чухал л даа. Тухайн хүн мэдлэг дутуугаасаа болоод ирээд буруу юм яриад байж болно. Тиймээс зөв ойлгуулах маань миний бас нэгэн үүрэг. Үүний нэгдүгээрт та ямар ч үр дүнг хүссэн, яаж ч өөрчлөгдмөөр байсан хүний эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг л ойлгуулах нь зүйтэй. Товчхондоо бол гоё харагдах гэж байна гээд муухай харагдаж болохгүй. Хэм хэмжээ гэж байх ёстой.
-Хүүхдүүдэд зөвлөдөг үү, эцэг эхчүүд тан руу хандаж байна уу?
-Эцэг эхчүүд хүүхдэдээ зөвлүүлэхээр их ханддаг. Хүүхдүүдийн биеийн аль нэг хэсэг дутуу эсвэл буруу хөгжилтэй байх тохиолдол бий. Жишээ нь шувуун цээжтэй гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд булчингийн хөгжлөөр нь араг ясны хөгжлийг зөв тийш нь залах боломжтой байдаг. Хүүхдийн биед өөрт нь тохирсон дасгал сургуулилтыг хийлгээд ирэхээр маш хурдан засардаг. Хүүхэд учраас яс нь гүйцэд бэхжээгүй байдагтай холбоотой л доо. Тиймээс хүүхдийн биеийн буруу хөгжлийг засах бүрэн боломжтой. Мөн өөрт нь тохирсон дасгал, хооллолтыг хослуулснаар өндөр болгох ч боломжтой. Мөн нойр, амралт болон гэр бүлийн орчин маш чухал. Жишээ нь эрт буюу унтах ёстой цагтаа унтдаггүй шөнө зурагт үзээд байж байдаг айлын хувьд бол хүүхдийнх нь өсөлтөд нөлөөлнө. Тэгэхээр ер нь гэр бүлийн байдал, дадал зуршил, амьдралын хэв маяг удмынхаа эрүүл мэндийг тодорхойлж байдаг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс аав ээжүүд хүүхэдтэй болохдоо маш сайн төлөвлөх гэдэг чинь зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. Бүхэл бүтэн хүн өсгөж байна гэдгээ сайтар ухамсарлах нь зүй.

-Янз бүрийн допинг, гармоны хүчээр гоё болсон залуус биеэрээ маркетинг хийж мөнгө олж буй нь нууц биш-
-Нийгмээс ирж байгаа стресс, гэр бүлийн таагүй харилцаа хүүхдийн өсөлтөд нөлөөлөх үү?
-Мэдээж шүү дээ. Хүүхэд төрөөд нүдээ нээсэн цагаасаа буюу орчноо мэдэрч эхэлсэн тухайн цаг мөчөөс эхлээд бүх зүйлийг ой тойндоо үлдээж эхэлдэг. Тийм болохоор дахин дахин хүүхдийн өсөлт хөгжилтөд гэр бүлийн орчин хамгийн чухал гэж хэлээд байгаа юм. Эцэг эхчүүд хүүхэд гэж анх төрсөн энэ цагаан цаасан дээр эхнээс нь эхлээд юу бичиж үлдээх вэ гэдгээ шийднэ. Мэдээж нэгэнт бичсэн бол буцаж арилах боломжгүй учир маш хариуцлагатай байхыг шаардана гэсэн утга. Нэг үеэ бодвол одоогийн эцэг эхчүүд айхтар, үүнийг сайн мэддээг болчхоод байна. Энэ бол мэдээж сайн тал. Нийгмийн боловсрол дээшилж буйн илрэл л дээ.
-Фитнессээр хичээллээд хүссэн үр дүндээ хүрээд гоё болчихлоо гэж бодъё. Харин үүний дараа яах вэ гэдэг асуудал гарч ирэх байх, тийм үү?
-Хариулахыг хүсэж байсан асуулт байна. Тэгэхээр би юу хийдэг көүч вэ гэхээр чи ийм амьдралын хэв маягтай байвал үргэлжид ийм гоё, сайхан, эрүүл байх боломжтой гэдгийг нь ойлгуулж, тийм байх аргыг нь зааж өгдөг ийм хүн. Тэгэхээр багшаас авч үлдсэн энэ зүйлээ цаашид дадал зуршил болгоод аваад явж чадах уу, хадгалсан хэвээрээ байх уу гэдэг тухайн хувь хүнээс л хамаарна. Хэрэв энэ сурсан зүйлээ цаашид хэвээр хадгалаад явж чадвал насан туршдаа эрүүл, чийрэг, гоё сайхан харагдах боломжтой гэсэн үг.
-Хугацаа зааж түргэн хугацаанд турах хүсэлтэй хүмүүс олон. Энэ ч утгаар цөөн хоногт тураах амлалт өгдөг газрууд, багш нар олон болж. Тэгвэл хэдий хэмжээн хурдан турна төдий чинээгээрээ буцаад хурдан таргална гэх ойлголт хэр үнэн бэ?
-Мэдээж хоол ундаа хасаад гүрийгээд яваад байвал хэн ч турах боломжтой. Энэ хугацаанд хүн зөв зохистой байдлаар турж байгаа юу гэвэл үгүй, зөвхөн тэвчээрийн л асуудал. Харин турахын тулд миний биед юу юу хэрэгтэй вэ, би өөрийгөө ядраахгүй байхын тулд ямар хоол унд идэх хэрдгтэй вэ, миний жинг дээш доош хэлбэлзэхэд юу нөлөөлөөд байгаа юм бэ гэдэг ийм үндэслэлтэй зүйлүүдийг хүн сурсан байх ёстой. Гэтэл үүнийгээ олж мэдээгүй ойлгоогүй хэрнээ турах асуудал ярих нь учир дутагдалтай. Мэддэг болсныхоо дараа бол хүн нэг их таргалаад байхгүй. Хамгийн наад зах нь энэ зүйлийг идсэний дараа миний биед ийм ийм өөрчлөлт процесс явагдана гэдгээ мэддэг болчихоор юу сонгохоо хүртэл үндэслэлтэйгээр ойлгоод ирдэг гэсэн үг.
-Гоё биетэй байх, эрүүл биетэй байхын аль чухал вэ гэвэл та юу хэлэх вэ?
-Аль аль нь чухал гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ хоёр ойлголтыг хамтад нь авч явах ёстой л доо. Харин нөгөө талаасаа гоё болохын төлөө шударга бусаар янз бүрийн допинг, гармон зэргийг залуучууд, охидуудаараа хэрэглээд эхэлчихсэн байна. Энэ бол нэг талаасаа тухайн үедээ өөрөөрөө гоё харагдаж байгаа юм шиг мэдрэмжийг өгч болох хэдий ч урт хугацаандаа ямар ч ирээдүйгүй. Тодруулбал, эдгээр хүмүүс 30 нас гараад л үе мөчний бэртэл гэмтэл болоод дотор эрхтэний үйл ажиллагаа, нөхөн үржихүй талаас гэдэг ч юм уу эрүүл мэндийн хувьд хохирол амсаж эхэлнэ. Тэгэхээр суурь ойлголтоо зөв авах нь чухал. Ингэснээр гоё ч харагдаж, эрүүл ч байж, урт наслах боломжтой. Та түрүүн өөрийнхөө биеийг хиймлээр буюу хүчээр тордож гоё болгочихоод түүгээрээ маркетинг хийж хүн итгүүлэх замаар мөнгө ашиг олдог хэсэг байна гэж хэлсэн. Тэгвэл эдгээр хүмүүс чин сэтгэлээсээ гоё би хаатай болъё, эртнээс биеэ хөгжүүлье, хичээе өөрийгөө бүтээе гэж бодож байгаа шинэ бага залууст энэ буруу аргаа санал болгодог байх боломжтой байхгүй юу. Гэтэл аав ээж нь мөнгөө төлөөд үнэхээр хүүхдийнхээ төлөө гээд хандсан байхад ийм байдлаар хандвал муухай биз дээ. Тиймээс л ямар багшийг сонгох вэ, сонгохдоо түүхийг нь судла гээд байгаа нь ийм учиртай. Сая дурдсан шиг багш нар олон болсон нь нийгэмд нууц биш.
-Та гучаад жил энэ чиглэлээр ажиллаж бас хөдөлмөрлөж яваа хүний хувьд хэр амжилттай явж байна гэж өөрийгөө дүгнэх бол?
-Би өөрийн хүссэн мэргэжлээрээ хийх ёстой ажлаа хийгээд л явж байгаа гэж боддог. Тодорхой хэмжээнд ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг бий болгоод ажиллаж л явна. Түүнээс биш би яг өөрийгөө мундаг, ийм тийм гээд яриад яваад байх сонирхол байдаггүй ээ. Харин мэргэжлээрээ мэдлэгээ байнга ахиулж, шинийг сурахыг бол дандаа эрэлхийлдэг. Одоо ч суралцаад л явж байна. Сурах тусам дундрахгүй, дуусашгүй юм байна гэж бодогддог ч дандаа шинэ зүйл рүү тэмүүлж сурахыг хөгжихийг л хичээсээр байна даа.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг юм мартжээ. Сээкс ккк
секс гэгч зүйл хамгийн хортой гэдгийг мэдээсэй, мөнгөний зорилгоор явуулдаг бүр эсрэг сурт�##�чилгаанд итгэдэг нь харамс�##�тай.
iim saikhan biend y####n shig hyamd huwtsas umsuh yum
Сэкс бага хийх тусам сайн гэдгийг нобелийн шагн�##�тан нотолчихсон. Нас ахиж бгаа хирнээ олон хийдэг эрчүүд эрт ямбийдаг, эсвэл өвчтэй болдог. З�##�уу насандаа сайн хийж ав дүү минь.
Сэкс бага байх тусам сайн гэж хэн гэдэг Нобелийн шагн�##�тан нотолсон юм . Үнэн гэжүү
Хэдэн настай хүн бэ.