Нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ:
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан.
Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг.
Сурагч нисгэгч ганцаараа ниссэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээг авсан.
Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-Хоёр хүний суудалтай нисдэг тэргээр ганцаараа ниссэн байжээ-
НЭМЭЛТ: 12.30 ЦАГ:
Осолдсон нисдэг тэрэг нь хоёр хүний суудалтай, “Шумуул” нэртэй жижиг тэрэг байсан аж. Онцгой байдлын хоёр алба хаагч сургагч багшгүйгээр ниссэн байжээ.
Буянт-Ухаад сургуулилт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг унажээ
ЭХЛЭЛ: 11.00 ЦАГ:
Өнөөдөр /2023.05.10/ 11.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа нисэх буудлын талбай орчимд нисдэг тэрэг унаж, осолджээ.
Тодруулбал, тухайн нисдэг тэрэг Онцгой байдлын ерөнхий газрынх бөгөөд дадлага, сургуулилтын нислэг хийх гэж байх үедээ унасан гэх мэдээлэл байна.
Нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажиллаж эхэлсэн аж. ОБЕГ-ын нисдэг тэргүүд ИНЕГ-т харьяалагддаггүй ч, нислэгийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэгтэйн үүднээс ийн газар дээр нь ажиллаж, ослын нөхцөл шалтгааныг тодруулж ажиллах бололтой.
Ослын улмаар одоогоор хүн бэртэж, гэмтээгүй гэх мэдээлэл байна.
Ослын газрыг ОБЕГ-ынхан хамгаалалтад аваад байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖОЛООЧ НЬ СОГТУУ БАЙСАН ЮМ УУ? ДЕФРИНЗАЛ ЦООЖЛООГЧОО ХИЙГЭЭД ТОДОРХОЙ ӨНДӨРТ ГАРАНГУУТ НЬ ӨНДРӨӨ ТОДОРХОЙЛООД САЛХИНЫ ЧИГЭЭ ТООЦООЛДОГГҮЙ НИСГЭГЧ ҮҮ? ХАЙРАН ОНГОЦ НИСДЭГ ТЭРЭГ НЭГ УНАЧИХААРАА АМТАНД ОРООД ТЭНГЭР ХАРАХ ДУРТАЙ БОЛДОГ ШҮҮ.ХАР ХАЙРЦАГНЫХ НЬ БИЧЛЭГИЙГ ШИНЖЛЭЭД НАДТАЙ ТЭР НИСГЭГЧ НОХОЙ ТОЛГОЙЛСОН ДУРАКИЙГ УУЛЗУУЛ.
Galzuu soliotoi eruul saruul n medehdehgui ym be. Ene neg gazar darga tsergehuu ym hiideg ym bh daa. Hunii eminaas chuhal tomriin seg gej baimaargui ym
Хужаагийн эрлийз онцгойд шург�##�ж ороод хорлож байгаа юм. АН-ын гишүүн ч байж мэднэ. Шоронд хатааж байгаад ш�##�га. Хөрөнгийг нь хураа.
Chadbargui nisggch