ДАТАГРАФИКДатаграфик СтатистикЭдийн засгийн мэдээ

Үхрийн махны үнэ тасралтгүй өсөж, 20 мянган төгрөгт 1 кг-ыг авч байна

Монголчуудын өдөр тутмын хүнсний хэрэглээний нэг бол мах билээ. 70 сая толгой малтай хэдий ч хаврын улирал бүр махны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэр хэрээр нөөцийн махыг жил бүр бэлдэж гаргадаг гэх боловч махны үнэ тогтворждоггүй, малчдад ч хүртээл байдаггүй.

Сүүлийн хоёр сарын хугацаанд махны үнэ тасралтгүй өслөө. Өнөөдрийн байдлаар 20 мянган төгрөгт нэг кг үхрийн цул мах авахаар байна.

Хоёр сарын хугацаанд үхрийн цул махны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харуулъя.

Үхрийн цул мах кг тутмын үнэ нь долоо хоногийн хугацаанд гэхэд л 455 төгрөгөөр өсжээ. Тэгвэл зөвхөн үхрийн цул махны үнэ өссөнгүй. Ястай махных нь кг тутмын үнэ долоо хоногийн хугацаанд 625 төгрөгөөр өссөн байна.

Үхрийн ястай махны кг тутмын үнийг сүүлийн хоёр сараар доор харууллаа.

Зарим газруудад нэг кг үхрийн махны үнэ 20 мянган төгрөг давсан. Дээрх үзүүлэлт нь зах худалдааны төвүүдийн дундаж үнэ бөгөөд сүүлийн хоёр сард буурсан үзүүлэлтгүй байгаа юм.

Өнгөрсөн жилийн өдийд үхрийн цул мах кг тутам нь 16,822 төгрөг гэж байсан юм. Мөн үетэй харьцуулахад үхрийн цул махны үнэ даруй 18 хувиар буюу 3060 төгрөгөөр өсжээ.

Харин үхрийн ястай махны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 2837 төгрөгөөр буюу 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-12 09:45

МАНайханы хийж чаддаг ганц ажил нь юуны ч бай ХАНШ өсгөх ажиллагаа байдаг

зочин
зочин
2023-05-12 13:25

Нөөцийн махнаас 2 кг аваад идэхэд юу нь болохгүй байгаа юм бэ, шинэ мах үнэтэй байх нь зөв ш дээ, хөнжлийн хэрээр хөлөө жий гэж үг байдагсан.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-05-15 08:20

энэ арай хэтэрч байнаа махны үнэ өсөөд байхад нөгөө холбогдох хариуцдаг гарууд нь хаана юугаа хийгээд явнаа хуучин цагт махны үйлдвэртэй байхад ийм зовлон мэдэрч байгаагүй сайхан байж дээ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button