Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Монголын газар нутгийн ихэнх хэсэг яагаад цөлжив

Шиньхуа агентлагт гарсан эл нийтлэлийг орчуулан хүргэе

Ази тивийн улс цөлжилт, газрын доройтолд нэрвэгдэж, ургамлаар бүрхсэн газар нутгийн хэмжээ жилээс жилд тогтмол буурч байгаа нь хүчтэй салхи, шуурга Монголд олонтаа үүсэх гол шалтгаан юм.

Монгол Улс нийт 1,564,116 хавтгай ам.дөрвөлжин газар нутагтай ч ердөө найм орчим хувийг ой мод эзэлдэг. Нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд байгаа талаар тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан ёсоор мэдээлсэн.

Тус орны цөлжилтийн гол хоёр шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа юм.

-Монголын дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 2.25 хэмээр халжээ-

Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар өдөр бүр салхи болон шороон шуургатай байлаа. Тус орны цаг уурын орчны шинжилгээний газраас ч эл сарыг шуургатай байна хэмээн мэдээлж буй.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цөлжилт нь сүүлийн жилүүдэд Монголд шар шороон шуурга ихсэх гол хүчин зүйл болж байна гэж тус улсын яамнаас мэдээлэв.

Шар шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа нь Монгол орны хөрсихээхэн доройтож байгаагийн илрэл ажээ. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны дундаж температур 2.25 хэмээр халж, дэлхийн дундаж температураас гурав дахин нэмэгдсэн.

Мөн жилийн хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-8 хувиар буурсан талаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Э.Алтангэрэл Шиньхуа агентлагт мэдээлэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Тоо баримтаас харахад уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байгааг харж болно. Сүүлийн жилүүдэд манай улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж эрс нэмэгдсэн. Үүний бодит жишээ бол шар шороон шуурга юм.

Цөлжилт гэх мэт байгаль орчны асуудлыг шийдвэрлэх нь дан ганц улс орны үүрэг биш. Бүс нутгийн бүхий л улс орон хамтран ажиллах шаардлагатай. Монголоос эхтэй шар шороон шуурга Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад орнуудад хүрдэг. Тиймээс л холбогдох улс орнууд хамт тэмцэх шаардлагатай" гэв.

-Монгол орны газар нутгийн ихэнх хэсэг шороон замтай байдаг нь ч нөлөө үзүүлдэг-

Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, хариуцлагагүй уул уурхай, хөдөөгийн шороон зам зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь Монгол орны цөлжилт, газрын доройтлыг улам хүндрүүлж байна.

Монгол бол дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин улсын нэг юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс 2022 оны эцсийн байдлаар 71.1 сая толгой мал тоолуулсан нь 1918 оноос хойших түүхэн дээд үзүүлэлт юм.

Мал аж ахуйг дэмжих нь далайд гарцгүй улсын уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна. Гэсэн хэдий ч бэлчээрийн даац хэтэрсэн нь Монгол орны цөлжилт, газрын доройтлыг эрчимжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болсон.

Монголын малчид малыхаа чанарыг сайжруулахаас илүүтэй тоо толгойгоо өсгөхөд анхаарч ирсэн. Жил бүр 1000-аас доошгүй малтай өрхөд тус улс шагнал, батламж гардуулдагтай холбоотой. Тухайлбал, 2022 оны эцсийн байдлаар Сүхбаатар аймгийн нийт 191 малчин өрх тус шагналыг авчээ. Ийнхүү тус аймгийн 1000 гаруй толгой малтай малчин өрхийн тоог 1110-д хүргэсэн байна.

Тус аймгийн Онгон сумын малчин Г.Болорчулуун "Сүүлийн жилүүдэд ургамлын нөмрөг муудаж, зуншлага сайн байсангүй. Үргэлж өвс ногоо ихтэй газар нутаг руу нүүж, мал сүргээ таргалуулах болсон" гэв.

Бэлчээрийн даац хэтэрснээс гадна хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа нь Монгол орны цөлжилтийг эрчимжүүлж буй бас нэгэн хүчин зүйл юм. Монгол Улс байгалийн баялаг ихтэй, ДНБ-ий 20 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг тул эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлүүдийн нэг байсаар ирсэн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Харамсалтай нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа уул уурхайн салбарын тэлэлтээс хоцорч, улмаар тус улсын онгон дагшин байгальд сүйрлийн нөлөө үзүүлж байна.

Монгол орны гол мөрний урсац бүрэлдэх эхэнд уул уурхайн олон үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ихэссэн. Зөвхөн 2022 онд л гэхэд газар нутаг, байгалийн нөөцөө хариуцлагагүй ашигласны улмаас улсын хэмжээнд 360 гаруй гол горхи, нуур, булаг, шанд ширгэсэн хэмээн харьяа яамнаас нь мэдээллээ.

Түүнчлэн хөдөө орон нутгийн шороон зам нь улс орны цөлжилт, газрын доройтлыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс 112,400 гаруй км авто замын сүлжээтэй бөгөөд үүний 7830 км нь хатуу хучилттай гэж тус улсын Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны мэдээнд дурджээ.

Улсын 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох "Мянганы зам" төслийг 2022 онд дуусгаж, төслийн хүрээнд 7830 км хатуу хучилттай автозамыг барьжээ. Өөрөөр хэлбэл Монголын ихэнх хэсгээр шороон замтай гэсэн үг. Үүнээс болж жолооч нар хөдөө орон нутагт дур мэдэн "шинэ зам" үүсгэж, хөрсний эвдрэлд хүргэж байна. Харин өнөө үед Монголын малчид морь унахын оронд мотоцикль унаж мал хайхыг илүүд үзэх болсон нь бэлчээрийн доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм.

-Асуудалтай тэмцэх шийдэл-

Монгол Улс дээрх асуудалтай тэмцэхийн тулд "Нэг тэрбум мод" аяныг зохион байгуулж байгаа. 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улс Европын холбоотой хамтран ойн салбарын тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Европын холбооны ойн түншлэлд нэгдсэн Азийн анхны орон болсон юм.

Түүнчлэн 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал /СОР27/-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. тус хурлыг зохион байгуулж буй нь Монгол орны цөлжилтийн асуудалд дэлхийн дуу хоолойг хүргэх, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой гэж албаныхан болон мэргэжилтнүүд үзэж байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-12 10:26

жил бүр улсын төсвийн мөнгөөр, хэдэн их хурлын гишүүн нь 1000т м�##�чин тодруулаад, шагнаад явдаг, хөөрхий м�##�чид бас тэр шагн�##�ыг авчихмаар л болдог байлгүй, энэ бодлогогүй тэнэг үйл ажиллагааг зогсоохгүй бол, юун м�##�ын тоо буурах, ядаж өөрснөөс ш�##�тга�##�ах юмаа хиймээр, цаг уурын өөрчлөлт бол хувь хүн нөлөөлөхөд хэцүү

Бат инженер
Бат инженер
2023-05-12 12:36

М�##�чид м�##�аа м�##�лана. МАН м�##�чдаа м�##�лана Цөлжилтийн тэргүүлэх гол ш�##�тгаан ердөө л энэ.

Зочин
Зочин
2023-05-12 13:27

М�##�чин айл нийт м�##�ын 10% -аас дээшгүй нь ямаа байх ёстой биш үү

зочин
зочин
2023-05-12 14:50

ямаагаа хэт өсгөсний л гор доо

Зочин
Зочин
2023-05-12 16:11

Тари�##�ангийн т�##�байгаас бас тн тн-р хөрс хийсдэг

Зочин
Зочин
2023-05-12 16:50

Өмхий хятадууд уул уурхайг ихээр ажиллуулж Монголд ямарч ашиггүй авилга өгч ашиглаж байгаагаас болж шороон шуурга их нгмэгдсэн бас хөрс хамга�##��##�тгүй болсоноос үүдэлтэй бас нэг ш�##�тгаан хятадын өлөн бөөснүүд говьд байдаг өнгөт чулуунуудыг зөөснөөс болж хөрс хамга�##��##�тгүй болж шороогоор шуурч бн И�##�д муу нэрөгөлтгүй м�##� өссөнч уурхайгүй газар зүгээр байгаа шзүилжигнүүдээ

Иргэн
Иргэн
2023-05-12 17:08

Цөлжилттэй тэмцэх т�##�аар огт анхаардаггүй
гэвэл зохино. Ядаж мод хаана тарихаа мэддэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button