НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Магалжав: Одоогийн допингийн асуудалтай 3 бөхийг ӨРШӨӨХГҮЙ

Допинг ба спортын авлига хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас Шүүр ажиллагааны хүрээнд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт АТГ-аас спортын авлигын асуудлаар, "Монголын үндэсний допингийн байгууллагаас шинжилгээний явцын ил тод байдал агуулга", "Олимп ба допинг" зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийн үеэр бөхчүүд болон холбогдох ТББ-ууд байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар асуулт хариулт явуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид допингийн асуудлаарх ТББ-ууд, АТГ нийгэмд эцэслээгүй мэдээлэл цацаж, бөхчүүдийн нэр хүндийг унагаж буйг шүүмжилсэн юм. Улмаар бөхчүүдийг допингийн асуудлаарх мэдээллээр хангахгүй, Арбитрын байгууллага нь ТББ байгаа зэргийг шүүмжиллээ.

Монгол олон улсын ба үндэсний спортын арбитрын холбооноос, Э.Оюунболд Арслантай холбоотой асуудал хоёр жил дараалан үргэлжилж байна. Үүн дээр төрийн бус байгууллага шүүлээ гэх шүүмжлэл их явдаг. Олон улсаас Арбитрын энэ ТББ зөвшөөрлөө аваад, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Бөхийн холбооныхон Э.Оюунболд дээр оролцсон. Одоо Ц.Магалжав нар эсрэг гомдолтой байгаа бол Э.Оюунболдын допингийн асуудлыг ил болгож болно гэв.

МБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Э.Оюунболдын допингийн хэлэлцүүлэгт би очсон

-Э.Оюунболдын асуудлаарх допингийн хэлэлцүүлэг дээр би очсон нь үнэн. Хурал эхлэхгүй байсаар таарсан. Энэ Арбитрын байгууллага буруу шийдвэр гаргаад байвал спортод элэгтэй олон залууст сөргөөр нөлөөлнө гэдгийг хэлээд байгаа. Нийгэмдээ зөв ойлголт өгөх хэрэгтэй.

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй: Б.Магалжав өршөөл үзүүлсэн бөхчүүдийн шалтгааныг тайлбарлах хэрэгтэй

-АТГ-аас 38 бөх допин хэрэглэсэн гэх агуулгаар мэдээлэл хийчихээд эцэслэж учрыг нь тайлбарлаагүй. Үүнээс болж спортод элэгтэй гудамжид яваа залуус хүртэл хохирсон. Би өнөөдөр л допингийн арбитрын байгууллагатай гэдгээ мэдлээ. Допингийн шинжилгээ өгөх үеэр бидэнд ямар ч мэдээлэл өгдөггүй. Хувцсаа хаана тайлахыг ч хэлдэггүй. Асуудал гарахаар ганц шинжилгээ авдаг эмч рүүгээ дайрчихдаг.

Өнгөрсөн онд МҮБХ 22 бөхөд өршөөл үзүүлсэн. Яагаад үзүүлснээ Ц.Магалжав тайлбарлах хэрэгтэй. Тэр өршөөгдсөн хүмүүст унасан олон залуус спортын Арбитрын шүүхэд хандаарай. Бөхийн нэр барьсан энэ олон ТББ бидний мөнгөөр амьдарч яваа байж, монгол бөхийн нэр хүндийг эдгээр байгууллагууд улам их унагасан. Та нар үйл ажиллагаагаа ил тод тайлагна. Залуу бөхчүүдийн хүмүүжил төлөвшилд МҮБХ анхаарахгүй байна. Нэг барилга дээр очоод бөх рекет хийгээд байна гэдэг. Холбоо таг чиг л байдаг.

Ц.Магалжав: Допингийн асуудлаарх үндэсний журам батлагдаагүй тул олонхын саналаар шийдэж, өршөөл үзүүлсэн

-МҮБХ допингийн асуудлаар зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцсон. Одоо допингийн асуудалтай гурван бөхийг өршөөхгүй. Өршөөл гэдэг чинь допингийн асуудлаарх үндэсний журам батлагдаагүй учраас Их-Эе хурал дээр олонхын саналаар л шийдсэн асуудал гэв. Бөхчүүдийн эрхийг сэргээсэн тухайд Үндэсний журам батлагдаагүй учраас Баяр наадмын тухай хуулиар харилцан адилгүй шийтгэл бөхчүүдийн аваад байгааг Их Эе дээр ярилцсан. Үүний буруутан МҮБХ болж болохгүй.

Улсын начин Б.Ганхуяг: Допингийн эсрэг төвийнхөн шинжилгээ яаж авч байгаагаа тайлагна

-Допинг илрээгүй гээд байгаа 64 бөхөө дахин шинжил. Өнгөрсөн наадмаар 64 бөхийн нэг л хүнээс нь допинг илэрсэн гэдэгт итгэхгүй байгаа. Энэ 64 бөхөөсөө дахин авах хэрэгтэй. Допингийн эсрэг төвийнхөн яг яаж шинжилгээ аваад байгаагаа тайлагнах хэрэгтэй.

Бөхчүүд хүсэлт гаргаад допингийн шинжилгээгээ авъя гэхээр өгдөггүй. Хувь тамирчны ийм хүсэлтийг яагаад хангахгүй байгаа юм. МҮБХ-ноос ав гэдгээ болих хэрэгтэй.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвөрхангайн сонгогчЗочин
Өвөрхангайн сонгогчЗочин
2023-05-12 12:04

Явдаг жорлонгууд бага тэнэгтээрэй ! Та нарын яриаг битгий "цэцэрхээд бай" гэх гэхээр та нарт арай "ахда ад" байна, "тэнэгтэх" гэх нь ч бас ахдаж мэдэхээр бна доо !

Зочин
Зочин
2023-05-13 15:30

Допинг гээд ярингууд спортын шүүх хамга�##�агч маягаар гараад ирэх юм.Спортын шүүхтэй юм бол үнэнээр нь гаргаж ирдэг байх ёстой.

Өнөрбаяр
Өнөрбаяр
2023-05-12 17:41

Допинг гэдгээ Монгол бөхөд үнэхээр нөлөөлж хүч чадл нэмэгдэж байгаа эсэхийг эхлээд судлах хэрэгтэй Энэ Ман�##�жавын мэдлэг сэтгэх чадвар арай л дутаад байна. Хэрэв энэ хүнийг сольж болдоггүй юмбол сайн зөвлөхтэй болгох, Увсынханд т�##� засаад байна, Говь�##�тайнхныг хавчаад байна Ховдынхныг хур�##� зөвлөлгөөндөө зориуд оруулсангүй,хэрүүл үүсгэлээ гэсэн яриандээр одоо Хэнтийн Батэрдэнэ аврагын нэр хүндийг унагах А.Сүхбатын явуулгад Ман�##�жав хутг�##�даад байна,Улмаар Оюунболдыг хавчиж эхэллээ гэх мэт яриа хэрүүл тасрахаа болилоо.Эсвэл ерөөс хаяхСумо шиг л баилдаад явъя л даа

Иргэн
Иргэн
2023-05-13 08:54

Бат-Эрдэний нэр хүнд унана гэж ямар б�##�дууш нь байдгийм.Монголын нийгмийн бузар булай хулгай луйвар дунд хутг�##�даад 20 гаруй жил болсон, нүүрээ барсан хулгайч.

Иргэн
Иргэн
2023-05-13 08:40

Бат- Эрдэнэ аврага оролцсон юм бүхэн бөөн будлиан бантан болноо.Олимпизмын сайд гээд ямар учиртай юу хийдгийг нь мэдэхгүй сайдын орон тоо гаргаж суусан. Энэ бол ирэх зуны наадмыг будлиулж допингчин Оюунболдоо дээш татах зорилготой зүйл. Угаасаа өлөн шивэгчин аргатай шүү Бат-Эрдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button