Эдийн засгийн мэдээ

Ам.долларын ханш гуравдугаар сарын дундаас хойш тасралтгүй бууж байна

Ам.долларын ханш 3500 төгрөгийг давж, иргэн, ААН-үүдэд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд хүчтэй нөлөөлөх болсоор удлаа. Харин ханшийн статистик харвал, гуравдугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй буусан байна.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 15-нд ам.долларын ханш 3526 төгрөг байжээ. Харин өнөөдрийн байдлаар 3463 төгрөг байгаа юм. Хараахан 100 төгрөгөөр бууж амжаагүй байгаа ч статистикийн графикийг харвал энэ нь эерэг үр дүн юм. Хоёр сарын хугацаанд 57 төгрөгөөр буусан байна. Энэ нь дунджаар өдөрт 0.9 төгрөг гэсэн үг. Иймд гуравдугаар сарын өндөр ханш 100 төгрөгөөр буухад (дахин 37 төгрөгөөр буух шаардлагатай) сар гаруйн хугацаа шаардагдах нь.

Валютын нөөц хомстсон учир Сангийн яам, Монголбанкнаас нөөц нэмэгдүүлэх үе шаттай бодлого хэрэгжүүлсэн. Үүнд ЭТТ ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюу толгой" ХХК-иудад валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн зэрэг ч хамаарч байгаа юм.

Өнгөрсөн сард ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, ойрын хоёр сардаа хүрэлцэхүйц хэмжээний гадаад валютын нөөц бүрдээд байгаа бөгөөд үүнийг хангалттай гэж үздэг байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
мөнгө хэвлэх эрх авах
мөнгө хэвлэх эрх авах

дэлхийд ам.доллар ханш бууж байгаа болохоор буурч байна

Зочин
Зочин

Оросын ач

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ганцчиг цэнтгүй гахай минь оросын ач чамд юу өгсийм ?

зочин
зочин

Долларын ханш буугаад бхад өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд бх юмаа

Зочин
Зочин
Reply to  зочин

Өргөн хэрэглээнийх 4 дүгээр сараас өсөөгүй байна. Хуучин мэдээлэл.

Зочин
Зочин

1200 болно

Зочин
Зочин

Миний бодлоор доллорыг санаатайгаа хөөрөгдүүлсэн эрх мэдэлтнүүдийн тухайн үеийн хуулгаас дүгнэлт хийж үнэн худлыг дэнсэлмээр санагдана.Мөн Ч.Хүрэлбаатард итгэлтгүйг түмэн олон мэдэрсэнч одоо 2024 оны сонгуульд ажил хэрэхч харагдахын тулд нэгдэж чаддаг олонхи доллорыг буулгахад анхаарч иргэдэд таалагдах гэх нь аргагүй шүү дээ!!! гэмээр санагдлаа.

Зочин
Зочин

Битгий горьд эргээд өснө

Эрдэнэ
Эрдэнэ

1700 болсон юм уу кккк

Цэрэнпунцаг
Цэрэнпунцаг

Капиталист мгл цааш явахгүй ээ.Ажил хийдэггүй туг лоозон барьж жагсдаг орон.Зүгээр л Батзандан Зелинский нарын ардаас дагаж далдаадаг улс бүтэхгүй ээ.!!!

Зочин
Зочин

Нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар давсан гээд байгаа ч амьдралд мэдрэгдэхгүй хүнс барааны үнэ нэмэгдсээр байна. Хэрэгцээний бараа бүтээгдхүүний үйлдвэрлэл бараг байхгүй энэ улсад нүүрснээс өөр гол зогоох юмгүй байгаа байдалд төр засаг анхаарахгүй байна. Далхий нүүрснээс татгалзаад хэрэглээ багасч үнэ унаж эхэллээ

Холбоотой мэдээ

Back to top button