УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Нийслэлийн засаг дарга нарын олгосон 36985 мэдээллийг шилэн болголоо"

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын "Шилэн" ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36985 мэдээллийг шилэн болгож буйг мэдээллээ.

Үүний хүрээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх архивыг дэлгэж буйг мэдээлсэн юм.

Үүнд,

  • газар эзэмших, ашиглах эрх олгосон 14553
  • эрхийн гэрчилгээний талбай өөрчилсөн 6329
  • эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 8525
  • эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан 8350 захирамжийг байрлуулсан аж.

"Шилэн" индексийн хувьд өнгөрсөн хугацаанд аймгуудын мэдээлэл нэмэгдсэн байна. Говь-Алтай аймгийн ЗДТГ хаалттай хэвээр байгааг энэ үеэр онцолсон юм. Харин яамдуудын үзүүлэлтэд Эдийн засаг, хөгжлийн, Сангийн, болон Зам тээврийн хөгжлийн яамны индекс 100 хувьтай багйаа ажээ. Харин Эрүүл мэндийн, Батлан хамгаалахын яамдууд дундаж үзүүлэлттэй байгаа аж.

Тэгвэл дүүргүүдийн хувьд мэдээллээ ил болгоход хойрго хандаж байгааг хэвлэлийн хурлын үеэр дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button