Нийгмийн

Тавантолгойн хувьцаагаа шалгаарай линкээр 40 сая төгрөг залилжээ

Фейсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ийн хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фейсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фейсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фейсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фейсбүүк чатаар ирсэн аливаа хортой линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button