ДАТАГРАФИКДатаграфик шилэн дансУЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т 810 мянган ам.дөрвөлжин талбай өгчээ

Засгийн газраас "Шилэн" ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын 36985 захирамжийг ил болголоо.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан 2019-2020 оны хооронд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан билээ. Энэ хугацаанд газар олгох 919 захирамж гаргасан аж. Үүнээс 2019 онд 378, 2020 онд 541 газрын захирамж гаргажээ.

Түүний гаргасан шийдвэрүүдээс хамгийн их талбайг хамарсан захирамжаас нь доор танилцуулъя. Үүнд,

  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ 1.77 сая
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 810 мянга
  • Баганхангай үйлдвэрлэл технологийн парк ОНӨААТҮГ 560 мянга
  • Кэй Эйч Эм Кэт Фактору ХХК-д вагон угсрах, үйлдвэрлэх , засварлах газрын зориулалтаар 500 мянга
  • Раббит моунтайн эксплорешн ХХК 400 мянга
  • Ургах морин элс ХХК 321 мянга
  • Хот агро ХХК 242 мянга
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт зуслангийн зориулалтаар 100 мянган метр квадрат талбайг олгожээ.

Түүний нийт гаргасан 811 захирамжийн заримаас нь дурдвал,

  • 163 - амины, үйлчилгээтэй орон сууцны
  • 39 - аж ахуйн
  • 14 - эмнэлгийн /88178 м2/
  • 14 - худалдаа, үйлчилгээний /28603 м2/
  • 9 - зуслангийн үйл ажиллагаа /365,173 м2/
  • 17 - худалдаа, үйлчилгээ /29308 м2/
  • 30 - цэцэрлэг /225,607 м2/
  • 13 - сургууль /158,315 м2/ эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-15 16:24

Амарсайхан дарга харин ч боломжийн өгсөн юм биш үү сургууль цэцэрлэг гээд дажгүй шүү Миеэгийн б�##�ай л хотыг жинхэнэ самруулсан мангар биз дээ чи баяжаад чихэлдэж үхээсэй

Холбоотой мэдээ

Back to top button