Эдийн засгийн мэдээ

"Fitch Ratings": Манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "Тогтвортой" түвшинд хэвээр үлдээлээ

"Fitch Ratings" агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь "В" буюу "Тогтвортой" гэж үнэлснээ өөрчилсөнгүй.

Мөн үүний зэрэгцээ, манай улсын эдийн засгийг 2023 онд таван хувиар өснө гэж таамаглажээ. "Fitch Ratings" 2022 онд ч мөн ийм хэмжээгээр төсөөлж байсан юм. харин ирэх 2024 оны хувьд өсөлт мэдэгдэхүйц өмнө гэсэн таамаглал дэвшүүлсэн онцлогтой байна.

"Fitch Ratings" хэд хэдэн онцлох нөхцөл байдлыг харгалзсаныг дурдвал:

  • Гадаад өр өндөр, зэрэгцээд гадаад валютын нөөц хомс
  • БНХАУ-д экспортлох түүхий эдийн хэмжээнээс эдийн засаг хараат
  • Гэвч БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалж, манай улсын нүүрсний экспорт нэмэгдсэн нь эерэг үйл явдал
  • БНХАУ-тай хийх гадаад худалдаа бүрэн тогтворжиж, нөгөө талд дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдүүдийн үнэ буурвал инфляц саарна
  • Инфляцын тухайд 2023 оны турш 12 орчим хувьд хадгалагдана гэж үзжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button