Ш.Адьшаа: Хүү минь БЗС-гаас 100 мянган ам.долларын зээл авсан удаагүй. Тэтгэлэгт хамрагдсан

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү төрөөс 100 мянган ам.долларын зээл авсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа билээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цахим орчинд зохион байгуулалттайгаар уг асуудал хөндөгдөж байгаа бөгөөд хүү нь зээл аваагүй гэдгийг онцолсон юм.
Тэрбээр "Миний хүүг 100 мянган ам.долларын зээл авснаа төлөхгүй байна гэж байна. 2012-2013 оны хооронд том хүү маань Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Ингэхдээ дэлхийн шилдэг 20 их дээд сургуульд элсэж ороод, Монгол Улсдаа эргэн ирж ажиллах нөхцөлтэйгөөр хамрагдсан юм.
2012 онд би УИХ-ын гишүүн болно гэж бодож байгаагүй, хүү маань ч намайг энэ албыг хашина гэж төсөөлж байгаагүй үе.
Ховд аймагт байгаа Халзан бүргэдэйн ордын асуудал, онгоцны буудлыг нь хувьчлах гэсэн далд санаархал болон улстөрчидтэй холбоотой асуудлыг хөндөх нь эрсдэл дагуулдаг юм байна. Тиймээс зохион байгуулалттайгаар уг сэдвийг хөнджээ. Би ард түмний элчийн хувьд ямар ч гүтгэлэг доромжлолыг дааж гарч, улсын ашиг сонирхол, улстөрчдийн асуудлын эсрэг байна гэдгээ хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.
Мөн хүүгийнхээ талаар "Том хүү маань 11, 12 дугаар ангид байхдаа Улсын физикийн олимпиадад хоёр удаа мөнгөн медаль авсан. Дэлхийн физикийн олимпиадад улсаа төлөөлөн, 19 дүгээр байрт орж байсан юм. Английн хатан хааны коллежийг 2012 онд төгссөн байдаг.
Төгсөж ирээд TOEFL-ын шалгалтыг өөрөө өгсөн. Улмаар 100 оноо авч, Торонтогийн их сургуулийн хиймэл оюун ухааны ангийг сонгон суралцсан юм. Тус сургуулийг хиймэл оюун ухааны чиглэлээр төгссөн Монголын анхны төгсөгч болсонд хүүгээрээ бахархдаг.
Гол нь төгсөж ирээд таван жилийн хугацаанд Монголдоо ажиллах гэдэг заалттай байдаг юм. Та нар танилцаарай. Өнөөдөр би хүүгийнхээ зээлийг төлж чадах нөхцөл байдалтай байгаа. Хэрэв зээлээ төлөөгүй бол хариуцлага хүлээх ёстой. Гэвч хүү маань зээл биш тэтгэлгээр сурсан. Одоогоор дөрвөн жил найман сар ажиллаж байна" гэх тайлбарыг өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэдийн боломжийг хулгайлсан хүүгийнхээ төлбөрийг тэтгэлэг байсан ч төл. Ёс суртахуунтай бай
КАНАД улсын тэтгэлэгийг монгол улсын иргэн төлдөг ХУУЛЬ БАЙДАГГҮЙ юм.Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл бичихээ хэзээ болих бэ.
энгийн иргэдийн хүүдийг тэтгэлэгт хамруулаач
Боловсролын зээлийн сан болохоос тэтгэлэгийн сан гэж байдаггүй ш дээ...Хурц та 2 бусдын хүүхдийн боломжийг хулгайлахаасаа ичээ...Хөрөнгөндөө хорогдоод сүнс нь үр хүүхдэдээ лай болноооо...тэрний оронд амьд дээрээ үр хүүхэддээ зориулаачээ... Тэтгэлэг ч гэх шиг ард түмнийг үнэн басамжлах юмаа...
059 чи Ойлгодоггүй юу.КАНАД УЛСЫН ТЭТГЭЛЭГ гэдэг нь мэдлэг чадвар сайн хүүхдийг канад улс өөрийн мөнгөөр сургахыг тэтгэлэгт хөтөлбөр гэдэг юм.Монголоос нэг ч центийн гарлага гардаггүй ойлгох хэрэгтэй.Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл уншаад ч байгаа юм шиг сэтгэгдэл бичих юм аа
энэ боловсролын сангаас авсан 100 мянган доллараа тэтэглэг гэж нэрлээд байнаа, та бас ойлголдоо, монголд 5 жил ажиллахаар төлөгдсөнд тооцно, одоо хэдхэн сар дутуу гээд байна. цаашдаа энэ сангаас авсан л бол буцааж төлдөг журамтай болмоор юм.
Төрөөс төрсөн Монголын анхны тэрбумтан Адьшаа гуай га�##�ийг анх яаж гуйл болгосноо санаад өрөө төл өөө. Авсан л юм байна ш дээ, Эсвэл хэдийг өгч авснаа хэлчих
авсан доллараар нь төлчихөөрөй хөө
Чи Монголын боломжтой хүмүүсийн нэг ичих байхгүй ээ