Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

IPO: Голомт болон Төрийн банкны хувьцааны ханш унаж, ХААН банкных өслөө. Үлдсэн хоёр банк хэрхэх вэ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан энэ сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар "Хас банк" болон "Худалдаа хөгжлийн банк"-ны энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэр гарсан юм.

Ингэснээр хуульд заасанчлан системийн нөлөө бүхий таван банкны сүүлийн хоёр банк IPO хийхээр бэлтгэлээ хангаж дууссан юм.

Тэгвэл энэ хугацаанд IPO хийсэн өмнөх гурван банк хэдийн хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд "Төрийн банк" болон "Голомт банк"-ны хувьцааны ханш уруудав. Харин "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ нь өсөөд байна.

Тодруулбал, банкууд дундаа цахиур хагалсан "Төрийн банк" хоёрдогч зах зээлд гараад эхний дөрвөн өдрөө 15 хувийн өсөлтийг үзүүлсэн байдаг. Харин дараагийн дөрвөн өдөр нь дарааллаж 15 хувиар унасан юм. Одоогоор тус банкны хувьцааны ханш 580.4 төгрөг дээр тогтворжлоо.

Удаалж IPO-оо гаргасан "Голомт банк"-ны хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн эхний 11 хоногт ханш нь 7.3 хувь унасан. Хоёрдогч зах зээлийн арилжааны дараа зах зээлийн үнэлгээ нь 812.7 тэрбум төгрөг болж буурсан байдаг. Эхний өдөр 1.1 их наядад хүрсэн байв.

Монголын хамгийн олон үйлчлүүлэгчтэй "Хаан банк"-ны хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн 11 дэх хоногтоо 21 хувиар өссөн байдаг. Хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдөр 14.9 хувиар ханш нь өссөн юм. Улмаар анхны хоёр их наядын үнэлгээтэй банк болсон байдаг. Зах зээлийн үнэлгээ нь ч дахин есөн хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Юутай ч IPO зарласан эхний гурван банкны тооцоолол салбарын хувьд боломжийн үзүүлэлт. Харин дараагийн хоёр болох "Худалдаа хөгжлийн" хийгээд "Хас" банкны хувьд олон нийтийн дунд хүлээлт үүсгэсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-16 16:06

IPO ЗАРЛАЖ БААХАН МӨНГӨ ХУРИМТЛУУЛЖ АВААД ТҮҮНИЙГЭЭ ЗАХ ЗЭЭЛД ЭРГЭЛДҮҮЛЖ ӨНДӨР АШИГ ӨӨРТӨӨ ЭЗЭД НЬ АВААД ЭРГЭЭД ХУВЬЦААНЫХАА ХАНШИЙГ УНАГАЖ БУЙ НЬ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМ ШҮҮ. ЭНЭ ЖИШИГ ХААН БАНК ЯГ АДИЛ БОЛНО. УЧИР НЬ ТЭР ЦУГЛУУЛСАН МӨНГӨ НЬ БААТАРСҮРЭН ХУЛАН НАРЫН ОЛОН КОМПАНИЙГ ХЯМД ЗЭЭЛЖҮҮЛЭХ, БҮР ХУЛХИДАХ АРГААР ҮНИЙ МӨНГӨ ҮНЭГҮЙ АШИГЛАНА. ЭРГЭЭД БАНКНЫХ НЬ ХУВЬЦААНЫ ҮНЭ НАВС УНААНА, ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ

Цэрэнпунцаг
Цэрэнпунцаг
2023-05-17 15:48

Энэ бүгд зүгээр л сайхан чихэн дээр цэцэг ургуулагчид .Монгол хүмүүс хэзээ ойлгоноо.Аргаа бараад европчууд монголд айлчлаад эхэлсэн.Польш одоо яах нав дээ Хүүк гэж энэтхэг ла бүтэхгүй ээ.Долларын эзэнт гүрэн хувьсан өөрчлөгдөж бхд хажууд чинь �##�т мөнгөн 2 хөрш байж бхд хөрөнгөтөн капит�##�ист мгл саранд хуцав гэдгийн үлгэр.!

Холбоотой мэдээ

Back to top button