УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шивээ энержи, Газрын ховор элемент төслийн нэгжүүдийг татан буулгахаар болжээ

Өнөөдрийн /2023.05.17/ Засгийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх Шивээ энержи, Газрын ховор элемент төслийн нэгжүүдийг татан буулгахаар шийдвэрлэжээ.

Шивээ энержи төслийн нэгжийг Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах зорилготойгоор байгуулж байв.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт энэ талаар "Олон жил зээл, өр авлагаар санхүүжиж ирсэн" хэмээн тодотгосон байна. Мөн "Цаашид Засгийн газраас компанийн бүтцэд ажиллах охин компани, төслийн нэгж байгуулахтай холбоотой өөр шийдвэр гарахгүй" хэмээсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button