УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилгоо: Н.Мандуул Хөгжлийн банкийг орхиж, ШӨХТГ-т очлоо

Өнөөдрийн /2023.05.17/ Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд удаагүй Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилох шийдвэр гаргажээ.

Тэрбээр дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан бөгөөд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт /2023.05.12/ ТУЗ хуралдаж, чөлөөлөх шийдвэр гаргасан.

Н.Мандуулын хувьд 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдож, 1.9 жил ажилласан. Тэрбээр ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байдаг. Түүнийг ажил албан тушаалаа хүлээж авах үес Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа нөхцөл байдалтай байв. Өдгөө тус банканд 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, шүүхийн шатанд хэрэг маргаан үүсч 80 иргэн, 4 ААН шүүгдэж буй билээ.

Боловсрол:

  • 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021-оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
  • 2021оноос Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2023 11:41

Мөнхчулуунаас хойш сураг �##�дарсан ШӨ амилж үзүүрэй энэ зах хязгааргүй үнийн өсөлтийг зогсоож өгөөрэй гэж гуйя

UBTZ ahmad nastan
UBTZ ahmad nastan
5 сар 17, 2023 12:41

Zaluuchuudaa hoshuuchlan sain ajillaarai. Mash zuv tomilgoo boljee. Iim l zaluusaa devshuuleed baival ard tumen bid chine taivan amgalan baina daa. AMJILT

Зочин
Зочин
5 сар 17, 2023 13:18

Ажлаа муу хийгээд хусагдаж байгаа биз дээ, өлсөж үхэх гээд сандлаа сольж байгаа юү

Зочин
Зочин
5 сар 17, 2023 14:47

бас л хэл амтай газар очиж дээ чадвартай з�##�уусын нэг гэж үздэг шүү ажлаа сайн хийгээрэй ирээдүйд сайд болохыг хэн байг гэхэв дээ з�##�уу байна бэрхэшээлээс л айж болохгүй шүү

Зочин
Зочин
5 сар 17, 2023 15:02

Аюултай эрсдэлтэй �##�ба хаших одонд төрсөн юм бишүү анхаар�##� болгоомжтой ажиллахыг хүсьс би ээж чинь бсан бол маш их санаа зовох блаа

Холбоотой мэдээ

Back to top button