УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: 76 нь мажоритар, 50 нь пропорциональ байхаар намууд ойлголцсон

УИХ-д суудалтай гурван намын төлөөллүүд уулзаж ҮХНӨ-ийн асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ танилцуулав.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Монгол орон даяар ҮХӨ агуулгаар хэлэлцүүлэг өрнөж байна. Тэр тусмаа парламентын гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах бодит шаардлага үүссэн. 2019 оны өөрчлөлтөөр дутуу хийгдсэн зүйлс бий. Энэ удаад тогтолцооноос бусад зүйлс хэлэлцэгдсэнгүй. Цаазаар авах ялыг халах, Засгийн газрын яамдын тоонд хязгаар тавих гэхчлэн асуудлуудыг орхилгүй хэлэлцэх ёстой. АН-ын бүлэг санал тавьж ирсэн.

АН-ын ҮБХ хуралдсан. Шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Хэрвээ холимог тогтолцоо орж ирвэл гишүүдийн харьцаа 60:40 байя, мажоритар нь давамгай байя гэх саналтай оролцож байгаа. Үүний цаана тодорхой үндэслэлүүд бий. УИХ-ын гишүүний 24 нь Улаанбаатар хотоос сонгогдож байгаа. Монгол Улсын хүни амын 50 хувь нь нийслэлд амьдарч байна. Пропорциональ гэдэгт Улаанбаатарын иргэдийн санал давамгай болно. Улаанбаатарыг ч бид орон нутагт оруулж тооцдог. Тэгэхээр тооны хувьд 60:40 мөртлөө чанарын хувьд 50:50 байна. 76 нь мажоритар, 50 нь пропорциональ гээд нийт 126 гишүүнтэй болгоё гэдэг дээр санал нэгдлээ.

1992 оны анхдугаар Үндсэн хуулиар 76 гишүүн гэж тогтооход нэг УИХ-ын гишүүнд 27 мянган иргэн ногдож байсан. Энэ харьцаагаар бодсон ч тэр 126 гэдэг тоо нь дүйж очиж, төлөөлөх чадвартай нийцэж байна гэж намууд ойлголцсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 17, 2023 12:32

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.

Зочин
Зочин
5 сар 17, 2023 12:43

Baga tenegteech ma##aas door yumnuudiig tsaazalwal taarna mangar teneg yumnuud

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 17, 2023 14:25
Reply to  Зочин

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ.

Зочин
Зочин
5 сар 17, 2023 12:48

УРАЛДААНД ТОДРОХ МОРЬДОО ХЭЗЭЭНИЙ ТОДОРХОЙЛЖЭЭ ЖАГСААЛТААР ХЭНБУГАЙ НЬ МОРИЛОХ АН МАН ХЭДЭН СУУДАЛ АВАХ НЬ ХҮРТЭЛ ТОДОРЧЭЭ.ҮХНӨ АРД ИРГЭДИЙН ДУНД ХЭЛЭЛЦЭГДЭЭГҮЙ ЗҮГЭЭР Л ХҮЧИНДЭЖ ОРХИЛОО ҮҮНИЙГ ГАЙХАМШИГ ГЭХГҮЙ БОЛ ЮУГ ГАЙХАМШИГ ГЭХ ВЭ? ХЭДЭН ЗОЛИОСНЫ ХУЛГАЙЧАА ШОРОНД ХИЙЖ СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛЭЭД ИРГЭДИЙГ ТӨРӨГДҮҮЛЖ БАЙНА.ЭНЭ ХОЁР НАМ БҮГДЭЭРЭЭ ҮМХИЙРСЭН ЖОРЛОН МЭТ БОЛСОН НЬ ЭНЭ МЭТ БАЛАЙРАЛ ЯВАГДАХ ҮНДЭС БОЛЛОО.БИЕ НЬ ЭРҮҮЛ МЭТ БОЛОВЧ ОЮУН САНАА СОХОР СОГТУУ БАЙГАА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА ЭНЭ ТӨР ЗАСГААС ЮУ Ч ХАРААД НЭМЭРГҮЙ БОЛЛОО ИРГЭД ӨӨРСДӨӨ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВАХ НЬ ЧУХАЛ ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРАХ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ ТАЧААЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХИЙН ТУЛД АЙМШИГТАЙ УЛАЙРЧ БАЙНА ШҮҮ ТЙНХҮҮ МОНГОЛ БЫСДА БОЛЛОО ХӨӨРХИЙ

Зочин
Зочин
5 сар 17, 2023 16:07

76-г нэмэгдүүлэхийг иргэд зөвшөөрөхгүй байгаа шүү

тооноор
тооноор
5 сар 17, 2023 19:49

тооноор орж хувь сонгогчийн сонгох эрхээс тодорхой хувийг булаах гээгдүүлэгч хууль болохнээ.

Зочин
Зочин
5 сар 17, 2023 21:33

Жагса�##�таар орохыг зөвшөөрөхгүй.шударгаар өрсөлд.

Холбоотой мэдээ

Back to top button