УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил барьж, 6 жил ашиглаад төрд үнэгүй шилжүүлнэ"

Өнөөдрийн /2023.05.17/ Засгийн газрын хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналтын тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн талаар салбарын сайд мэдээлэл хийлээ.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Өнөөдрийн Засгийн хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцлээ. Тэр дундаа баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр замыг барьж байгуулах ажлыг хэлэлцсэн. Үүнийг барих эрхийг "Нарийн сухайтын төмөр зам" компанид өгөх шийдвэр гаргалаа.

Нарийн сухайтын бүлэг ордоос өмнөд хөрш рүү нүүрс экспортод гаргах чухал ач холбогдолтой зам.

Бүтээн байгуулалтын ажлыг энэ тавдугаар сард эхлүүлнэ. Аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Замын нийт урт нь 7км, салаалах замын урт 20км. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлэн зургаан жил ашиглаж, төрд 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.

Үүнтэй холбоотойгоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250км төмөр замыг барьж байгуулах ажлыг Эссэнс саплайс ХХК олгосон. Эл компани сонгон шалгаруулалтаар шалгарсан. Энэ оны зургаадугаар сард багтаж концессын гэрээ байгуулна. Энэ онд багтаж барилга угсралтын ажил эхлүүлэх төлөвтэй байна.

Мухар төмөр зам гэж яригддаг Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн холболтын төмөр замыг барьж байгуулах, ТЭЗҮ-г боловсруулах сонгон шалгаруулалт өнгөрөгч хоёрдугаар сард зарласан. "Хятадын төмөр замын зураг төслийн хоёрдугаар товчоо" шалгарсан байгаа. Богино хугацаанд зураг төслийн боловсруулж, энэ ондоо багтааж хятадын төмөр замтай холбогдоогүй байгаа Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замыг холбохоор төлөвлөн ажиллаж байна.

Зүүн босоо төмөр зам гэж яригддаг Хөөт-Бичигт чиглэлийн 426км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт хийгдсэн. Мөн энэ оны зургаадугаар сард багтан концессын гэрээ хийгдэж, барилга угсралтын ажил эхэлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэр нь олдсонгүй
нэр нь олдсонгүй
2023-05-17 14:12

эссэнс саплайс ХХК -ны т�##�аар мэдээлэл хайсан боловч гарч ирсэнгүй. тендерт басдөнгөж шинэ байгуулагдсан компани ш�##�гарлаа гэж үү дээ. сурв�##�жлагчаа илүү тодорхой мэдээлэл хий, нэр нь буруу юу:

Бүдээ
Бүдээ
2023-05-17 18:31

Бас л мухар зам барих уу

Иргэн
Иргэн
2023-05-17 19:49

Энэ зөв. Гашуунсухайтын төмөр зам террорист ажиллагааны золиос болсон тул нарийн ш�##�гаж ,холбогдох хүмүүст хариуцлага тооцох нь зөв.

Сонгогч
Сонгогч
2023-05-17 23:41
Reply to  Иргэн

Нээрээн шүү, Баттулга бол Монгол Улсын эсрэг эдийн засгийн террор хийсэн хүн !

Холбоотой мэдээ

Back to top button