УРЛАГ

Наадам болдгоороо л болно, ямар ч мэргэжилд үүрэх ёстой алдар хүнд гэж бий

Өчигдөр соёлын салбарынхан жагсаж, цалингаа нэмүүлэх шаардлагыг Соёлын яам, сайддаа хүргүүлсэн. Тэд сүүлийн нэг сарын хугацаанд энэ асуудлыг илүү бодитоор, ул суурьтайгаар хөндөж буй гэж хэлж болно. Тэдний энэхүү шаардлагыг хүлээж авсан Соёлын сайд Ч.Номин салбарынхантайгаа уулзаж санал, шүүмжийг нээлттэй сонсов.

Товчхондоо урлаг соёлынхон цалингийн хэмжээ хэт бага буюу 760 мянган төгрөг, мөн дээр нь тэднийг удирдаж буй удирдлагууд ажилчдаа төлөөлж дуугардаггүй, ажлаа хийж мэддэггүй, яамны шийдвэр гаргах түвшний хүмүүс ч энэ асуудал дээр огт хөдлөхгүй суусаар ирсэн тухай агуулгуудыг түлхүү хөндсөн. Мөн тэдний яриад буй хамгийн гол зүйл нь цалин нэмэхгүй бол энэ жилийн үндэсний их баяр наадамд оролцохгүй гэх явдал юм.

Тэгвэл яг энэ агуулгаар дуучин П.Баярмагнай Соёлын сайд Ч.Номинд хандан, "Жилийн дотор цалинг үе шаттай нэмнэ гэж байгаа нь биднийгээ хөөрхөн хуурч байгаа юм шиг л санагдаж байна. Бид наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадмаас өмнө бидний цалинг хамгийн багадаа 1,500,000 төгрөг болгож нэмэхгүй бол ямар ч наадам болохгүй ээ. Наадмаа нээлт, хаалтгүйгээр та нар өөрсдөө хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эхнээс нь сурч эхлээрэй" гэв. Түүний энэ яриа цахим сүлжээнд ч өндрөө авч тухайн үед танхимд байсан урлаг соёлынхон ч уухайлан алга ташив.

Гэвч мэргэжлийн үүрэх ёстой, өргөж явах учиртай алдар хүнд гэж юм бийг санах хэрэгтэй. Дан ганц урлагийнхан хүнд, хэцүү амьдраад байгаа гэвэл бас л өрөөсгөл. Салбар бүрд өөрийн зовлон, давж буй олон даваа байна. Хэцүүгээ яриад урлаг соёлынхон шиг жагсъя гэвэл бүгд л жагсана.

Жишээлбэл, эмч нар "Сайд аа цалин нэмэхгүй бол та хагалгаагаа өөрөө хийгээрэй, өвчтөнүүдээ өөрөө үзээрэй" гээд жагсаж байхыг бид хараагүй. Мэргэжлийн алдар хүндээ өргөнө гэж энэ. Багш нар ч мөн адил. Тэд цалин хаанаа ч хүрэлцэхгүй байна гэж чихэнд дасал болтол энэ олон жил ярьсан ч хүүхдүүдээ орхиод "Cайд аа, та өөрөө хичээлээ заагаарай" гээд жагсаж байсангүй. Хэцүү байсан ч үүрэхээ үүрч, үүргээ ухамсартайгаар биелүүлнэ гэдэг энэ.

Гэтэл нийгмийг соён гэгээрүүлж, сайн сайхан руу хөтөлж, зөөлөлж байх учиртай хүмүүс ийм харанхуйгаар асуудалд хандах нь учир дутагдалтай. Нөгөөтээгүүр Ч.Номин гэж хүн энэ салбарыг ийм байдалд оруулчихаагүй гэдгийг эрүүлээр бодох нь зүй. Энэ асуудал хэдэн Засгийн газар дамнан яригдаж байсан ч шийдлээ олоогүй өнөөдөрт ирсэн. Мөн 20 гаруй жилийн дараа энэ салбар толгой яамтай болсон. Тиймээс бусад салбараас бодлогын хувьд хамгийн багадаа 10 жил ухарсан яваа гэдгийг бодитоор харж, хүлээж авах хэрэгтэй билээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мээдэрэлүүд
Мээдэрэлүүд

Зай.лцгаа монгол та нараар дутахгүй гачин гачин юмнууд гарч ирээд тэнэгтээт унах юм сэтгэцийн өвчтэй юмнууд юмуу хаашайн

Уншигч
Уншигч

Энэ нийтлэл бичсэн хүн цалингаар амьдарч үзээгүй хүн байна. Бодвол хулгайч авлилгачдын мөнгөөр амьдардаг нэгэн биз. Эсвэл мөнгө авч захиалгаар бичдэг нэгэн байх. Урлагынхан л сая ил шууд ярисан болохоос манай улсын байж байгаа царай нь энэ. Алийн болгон би багш хүн яахав болж байна гэж нэрлэхээд 45 хүүхдэд хичээл заасан болж гурилдаад, би эмч хүн гээд цалин амьдралд хүрэлцэхгүй гээд сэтгэл гундуу явж тааруухан үйлчилгээ үзүүлж явах ёстой юу. эрүүл мэнд, боловсрол хоёрын хөгжил шалан дээр л байгаа шүү дээ. хямдхан үнэтэй бүтээгдэхүүн чанаргүй л байдаг. Тэгээд бид нар яахав гээд нэрэлхүү зангаасаа болоод уланд амьдарч энэ бүхнийг зохицуулах гэж төрийн толгойд гарч ирсэн, бидний татварын мөнгөөр амьдарч байгаа хэдэн хүн голийтол таргалаад биднийг доромжилж байх ёстой юу

Зочин
Зочин

Номин гэж хулгайчийн охин сайд болоод юу хийв. Яамтай болсны хэрэг урлаг соёлынхонд түй ч алга. Олигтойхон сайд бол зөндөө л юм хийнэ. Учрал, Энхамгалан.. гээд иргэд бидэнд хэрэгтэй асуудлуудыг ...

Урнаа
Урнаа

Монголчуудыг чадваргүй урлагийнханаар дутна гэж бүү зүүдэл Ардынхаа урлагаар ард түмэн дундаасаа аваад цэнгэчихнэ шүү дээ Манай ард түмэн авьяастай Мэргэжлийн нэртэй оронцогуудыг ичээндээ ха ха

Зочин
Зочин

Тэмцэж болно гэхдээ Нэр хүнд ухамсар ёс суртахуунаа умартсан соёлын салбарынхан дэндүү бүдүүлэг өв соёлгүй байгаагаа олон түмэнд харуулсанаа ойлгох ухаан сэтгэл байхгүй бга нь харамсалтай юм

Zochin
Zochin

Урлагийн тоглолтгүй наадам хийнэ биздээ. Бөхөө барилдуулаад, морио уралдуулаад, сураа харваад. Наадмын нээлт гэж хэдэн тэрбумыг зардгаа болих хэрэгтэй.

АРД
АРД

Амьд байгаа юм чинь наадмаа үзэлгүй яахав. Наадам болдгоороо л болно. Нээрээ, нээлт хаалт гэж өчнөөн зардал бололгүй зүгээр л нэг наадмаа хийвэл яасын? Бөх, сур, шагай энэ тэрээрээ нээгээд л морьдоо уралдуулна.

Зочин
Зочин

Энэ Баярмагнай гэх сахал үсэндээ баригдсан этгээд тэргүүтэй дуучил нэртэй худал хашгирдаг тэнэгүүдээр дутав л гэжүү дээ. Гүймөн их юмаар боохнээ. Дуучид нэртэй тэнэгүүд шиг хөнгөн ажил хаана байна. Та нарт олгож байгаа 700 мянган төгрөг бол та нарын хөдөлмөрт яг тохирсон байна. Дуучид нэртэй худлаа хашгирагсдыг төр маш их харж үздэг. Та нарт төрөөс толгой дараалан гавьяат гэх цол олгодог. Олонход нь ардын жүжигчин цол олгодог. Мөн цөөнгүйд нь хөдөлмөрийн баатар гэх эрхэм дээд цол олгодог шүү.

Ккк
Ккк

Төр санхүүжилт өгдөгөө болих хэрэгтэй бүтээлийн худалдаж авах хэрэгтэй байраа төр аваад бусад зүйлсийн уран бүтээлчидэд өг .

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар

Урлагийнхан ийм тэнэгээр дүүрэн тэднийг бүү сонс бүү үз ард түмний наадмаар шантаачлах юу вэ? эд нар

Эрдэнэ
Эрдэнэ

Хамгийн муу ерөнхийлөгч, хамгийн муу парламентыг сонгоход урлагийнхан маш их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Баримт хэрэгтэй бол сонгуулийн сурталгааны дүрс бичлэг, бусад контентуудыг үзээрэй. Хаа сайгүй байгаа.

Зочин
Зочин

Цалинг нь нэмчих арга зөндөө байгаа даа нээх их ухамсартай хүн болчихгоод бусдыгаа тамын тогоо руу чирэх юм бусад салбар ч гэсэн хэцүү л байна даа

Иргэн
Иргэн

Урлагийнхан найр хуримын халтуур хамгийн их хийдэг. Наадмын нээлтийг ардын авьястнууд хийхэд болно

Зочин
Зочин

Дуучид нэртэй тэнэгүүдээр монгол дутахгүй. Бүгдээрээ зайлцгаа мэдүү. Монголын жирийн иргэд ажилчин малчин саальчин барилгачин багш эмч бид бүгдээрээ урлагын сургууль төгссөн нөхдөөс дутахгүй сайхан дуулцгаана.

Зочин
Зочин

Номин сайдаа! Засгийн газраа! Наад хаалт боолт хийж томроод байгаа дуучин нэртэй этгээдүүдийнхээ цалинг нэмэх хэрэггүй. Харин бүгдийг нь халж явуул. Баялаг бүтээдэггүй этгээдүүдийг ард түмний татвараас бүрдсэн төсвийн мөнгөөр угжиж болохгүй.

Зочин
Зочин

Ерөнхийлөгчөө урлагийнхны ааш авирыг харж байгаа биздээ. Ийм этгээдүүдэд төрийн дээд цол одон медаль олгохоо зогсоох хэрэгтэй болсон байна шүү.

Зочин
Зочин

Урлагийнхан тэр дундаа дуучид гэх ерөнхий мэдлэг туйлын дутуу нөхөд юу хийсэн бүтээсэн гэж төрөөс цалин нэхээд байгаа юм бэ. Цалин нэхэхдээ ичдэггүй юм уу. Ичих булчирхайгаа гээчихсэн нөхөд дуулахаа болиод оюу толгойд ажиллаад үзээч дээ.

Зочин
Зочин

Номин сайдаа дуучдын цалинг нэмэх хэрэггүй. Ийм шантаажчин нөхдөөр баярын нээлт хаалт хийлгэх хэрэггүй. Жирийн иргэд дотор дуучид зөндөө байна. Тэд ямарч мөнгө авахгүйгээр дуулаад өгчихнө шүү дээ. Иймд наадмын нээлт хаалтад энэ дуучин нэртэй тэнэгүүдийг гуйж оролцуулах хэрэггүй.

СООКОО
СООКОО

Зөв зөв. Урлагийнхан угаасаа улс төрчдийн халаасны бутархай байсаар ч ирсэн. Тэдэнтэй тэдэнгүй наадам болдгоороо болж, харин ч төсвийн мөнгө нэлээн хэмнэгдэх сайн талтай. Урлагийн хэдэн салбадайн уудмаар ард түмэн дутахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button