Нийгэм мэдээ

АПУ ХК 19 дэх жилдээ шилдэг 100 ААН-ийн нэгээр шалгарлаа

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.

Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.

АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.

Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа. 2004 оноос хойш Монгол Улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран Монголын том аж ахуй нэгжүүдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Монголын хүнсний манлай үйлдвэр хийгээд олон улсад танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг 99 жилийн түүхтэй АПУ ХК-ийн хувьд улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, татвар төлөлтөөрөө манлайлж “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. Үүгээр зогсохгүй АПУ групп 4 компани 7 жил дараалан уг шагналыг хүртээд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-18 11:39

Архичдын маань л ач тус юм аа

Зочин
Зочин
2023-05-18 13:01

АПУ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР ЖИЛ БҮР ШАЛГАРНА ГЭДЭГ БОЛ МОНГОЛЧУУД ХИЙЖ БҮТЭЭХЭЭСЭЭ ИЛҮҮ АРХИ ПИВО ИХЭЭР УУЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ДЭЭ. ЭНЭ БОЛ ГАЙХУУЛАХ ЗҮЙЛ БИШ. ИЙМ УЧРААС Л МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ ШҮҮ ЛЭЭ.

Зочин
Зочин
2023-05-18 13:08

Архичидаа л �##�даршуулж �##�дрыг нь тэмдэглэж байна гэсэн үгдээ.

Зочин
Зочин
2023-05-18 18:37

arhinii uildver

Зочин
Зочин
2023-05-19 13:28

Архи,тамхийг бүү өргөмжил!!!.Яасан д�##�ай шиг их архи/хор/ үйлдвэрлэдэг юм бэ? та минь.Бузар.бузар.

Холбоотой мэдээ

Back to top button