Нийгэм мэдээ

"Шунхлай" группийн есөн компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/  шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2023.05.18/ "Топ-100" ААН-ийг өнөөдөр  танилцуулав. 

Эдгээр ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Тэгвэл "Шунхлай" группийн 

  • АПУ ХК,
  • АПУ Трейдинг ХХК,
  • Спиртбалбурам ХХК,
  • СББ Трейд ХХК,  
  • Шунхлай ХХК,
  • Шунхлай Трейдинг ХХК,
  • Шунхлайговь ХХК,
  • Шунхлай Петролиум ХХК
  • Скайтел ХХК,
  • Дижитал Концепт ХХК  зэрэг 10 компани топ 100 ААН-ээр шалгарчээ. 

Харин улсад төлсөн татварын хэмжээгээр нь задалж  үзвэл:

  • АПУ ХК, АПУ Трейдинг ХХК, Спиртбалбурам ХХК, СББ Трейд ХХК  375.831.184.000
  • Шунхлай ХХК, Шунхлай Трейдинг ХХК, Шунхлайговь ХХК, Шунхлай Петролиум ХХК  180.656.342.570
  • Скайтел ХХК 16.770.779.570
  •  Дижитал Концепт ХХК  4.890.989.530 буюу  нийтдээ  580 тэрбумын татвар төлжээ. 

Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь  1993 онд авто машины баталгаат засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 5 чиглэлд 20 орчим охин болон хараат компанид 3700 орчим ажилтан ажиллагсадтай Монголын томоохон групп компанийн нэг болтлоо өргөжин тэлжээ. 

Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлж ирсэн билээ.

344535162_1914232788944892_8757478745267918013_n.jpg
344627869_927864121826552_2226346078944162617_n.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2023 10:33

Архин д�##�ай АПУ-г хаая!!! Архийг сурт�##�члаж,архийг магтан дөвийлгэж шилдэг тэргүүний байгууллагаар ш�##�гаруулж байдагийгаа бүгд зогсооцгооё. АПУ-гүй,архигүй монгол болцгооё. Эрчүүдээ архинаас аваръя, гэр бүлээ архинаас аваръя,эх,үрсээ архины аюулт зовлонгоос ангижруулъя. Архийг сурт�##�члахыг хориглосон хуультай орон шүү дээ манайх чинь. Хуулиндаа захирагдаж амьдаръя.

Холбоотой мэдээ

Back to top button