Улс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Бид асууж, хариулаад л өнгөрнө. Бодитоор үнийн өсөлтийг хэрхэх юм бэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар,

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Жил бүр л төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцдэг. Хэлж, шүүмжилдэг ч нэг их өөрчлөлтгүй батлагдаж байдаг. Орлого нэмэгдэж байгаа нь үнэн. Дагаад зарлага ч нэмэгдэж буй. Энэ инфляц, үнийн өсөлтийн асуудлыг шийдэж чадахгүй нь. Дагаад хууль оруулж ирэх юм уу. Тэгэхгүй бол шийдэхгүй нь. Бид асуудгаа асуугаад, Сангийн сайд хамгаалдгаараа хамгаалаад л гарна. Бид ярилцаад л өнгөрнө. Гэтэл үнийн өсөлттэй холбоотой ямар нэг гарц, шийдэл хэрэгтэй байна шүү дээ" гэлээ.

Асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Ямар нэг үнэ тогтворжуулах ч юм уу, хөнгөлөлт чөлөөлөлт хийх задаргаа салбар яам нь төлөвлөж амжаагүй байна. 100 хувь хүч хэрэглэж, ЗГ үнэ тогтоох бас боломжгүй" гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button