УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй бол нөхөж олгохгүй гэв

УИХ-ын өнөөдөр /2023.05.18/-ийн чуулган үргэлжилж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохоор болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Туваан "Хүүхдийн мөнгийг эргүүлж бүгдэд нь олгохоор болсон юм байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох уу" хэмээн асуув.

Түүний хариултад Сангийн сайд Б.Жавхлан "Бидэнд боломж байгаа бол эргэж харах болно. Одоогоор цаашид хэрхэх талаараа нэн тэргүүнд хэлэлцэнэ. Савны хэмжээнд эхний ээлжинд шийднэ. Энэ асуудлыг тогтворжуулах хэрэгтэй" гэсэн юм.

Нэг талаараа төсвийг хэмнэх зориулалттайгаар нийт хүүхдийн есөн хувийг хүүхдийн мөнгөнөөс хассан билээ. Тэгвэл төсвийн тодотгол хийхтэй зэрэгцээд хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгох төлөвтэй.

Түүний хэлснээр ирээдүйг харж, хүүхдийн мөнгөний шийдвэрийг тогтворжуулна хэмээж буй. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй бол нөхөж олгохгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-18 19:28

хаха үнэхээр луйварчин ЗГ шүү

Холбоотой мэдээ

Back to top button