Нийгмийн

ХХБ-ны IPO-д БНСУ-ын томоохон компаниудын удирдлагууд баяр хүргэлээ

ХХБ нээлттэй хувьцаат компани болж байгаатай холбогдуулан БНСУ-ын БиСи Карт түүний хамаарал бүхий компанийн удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирж банкны удирдлагуудад баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Бидний дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн бирж” гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн БиСи Карт компанийн зүгээс хэрэгжүүлэх төлбөрийн системийн шинэчлэлд Монгол Улс дахь голлох хамтрагчаар ХХБ ажиллахаар тохиролцов. Ийнхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэж төлбөрийн системийн шинэчлэлийн ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо.

БиСи Карт компани нь 42 сая хэрэглэгчтэй, 3 сая мерчантыг өөртөө элсүүлсэн БНСУ-ыг төлөөлөх хамгийн том картын компаниудын нэг юм. Түүнчлэн харьяа банкнуудын сүлжээг ашиглан 83,000 ширхэг АТМ тус компанийн картыг хүлээн авдаг байна.

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдаа дэмжин ажилласаар ирсэн. Цаашид БиСи Карт компанитай хамтран илүү өргөн боломжийг харилцагчдадаа хүргэхээр ажиллаж байна.

Хөгжилд Хамтдаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button