УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: БЗС-д 124 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байна

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.

Тус зээлийн сангаас 1.2 сая хүүхэд зээл авч, суралцжээ. Энэ нь гурван хүн тутмын нэг нь уг сангаас зээл авч суралцсан гэсэн үг юм. Үүнээс 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд сурсан аж. Энэ тоо нь 1997 оноос хойших нийт дүн мэдээлэл ажээ.

Дотоодын их дээд сургуульд 1.99 сая хүүхэд суралцахаар тус сангаас зээл авсан байна. Нийт нэг их наяд төгрөгийг оюутнуудын зээлийн тэтгэлэлт зарцуулжээ.

Энэ талаар харьяа салбарын сайд Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэв.

Тэрбээр "Нэгдүгээрт, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд таван төрлийн хууль нөлөөлдөг. Иргэний, Дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль мөн ЗГ-ын 347 болон 344 дүгээр тогтоолууд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Үүний шаардлагыг хангасан хүүхдүүдийг гэрээнээс чөлөөлсөн.

Албан ёсны тоогоор 2288 суралцагч 220.8 тэрбум төгрөгийг БЗС-гаас авсан байна. Үүнээс

  • 101.4 тэрбум төгрөгийг бакалаврын түвшний 428
  • 119.4 тэрбум төгрөгийг магистр болон докторантын 1860 байгаа" хэмээлээ.

Тэгвэл бакалаврын түвшний зээл авсан суралцагчид

  • Гэрээ хэрэгжиж /ажиллаж/ байгаа 325
  • Зээлээ төлсөн 10
  • Суралцаж байгаа 78
  • Чөлөө авсан 8 байна.

Харин магистр болон докторын түвшнээс,

  • Төлж байгаа 34
  • Одоо суралцаж байгаа 39
  • Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
  • Гэрээ хэрэгжиж байгаа 634
  • Гэрээ дуусгавар болсон 890 хүн байгаа ажээ.

Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн "Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай. Нийт 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-19 15:22

юу ч ойлгохоо болилоо, манай нийт хүн амын тоо 3,5 сая, түүнээс өндөр настан, бага насны хүүхдийг хасхаар хэд болох билээ, 1,9 сая хүн зээлээр дээд сургуульд сурчээ, зээлгүй сурсан өчнөөн хүүхэд байгаа, манай л лав 3 хүүхэд, тэгхээр, ЭНЭ 2 сая шахуу зээлдэгч хэн байх вэ???

Зочин
Зочин
2023-05-22 14:27
Reply to  Зочин

zeel nereer munguvgargaj ugaasan alban tushaaltanguud bgaa

Зочин
Зочин
2023-05-19 15:37

Огцроо өдий болтол бзссангийн луйварыг нуун дарагдуулж бсанаа ямар зорилготой гэдгээ хэл яагаад хэний зээлийг тэглэсэнээ хэл тайлбар нэхэж бна

Зочин
Зочин
2023-05-19 15:46

Энэ нөхөр будлиулхаар шийджээ баахан худлаа тоо уншигчаа одоо яаж буцааж авхаа л ярь чадахгүй гэвэл огцор дахиж гишүүн болох тухай бодоодч хэрэггүй хамгийн суль дорой саад бол ч номин энэ хоёр юуч хийж чадахгүй нь харагдаад бдаг

МЭДЭН БУДИЛАГЧ НАР ЭРХ БАРИАД БАЙНА
МЭДЭН БУДИЛАГЧ НАР ЭРХ БАРИАД БАЙНА
2023-05-19 15:57

ХИЧНЭЭН ЖИЛ ДАРЖ, НУУЖ ИРСЭН ТОО ВЭ? ДАРАВЧ ДАЛДАЙГААД ГАРААД ИРЭХ ЮМАА. ГОЛ НЬ БИДНИЙ ТАТВАРЫГ ХЭДҮҮЛХНЭЭ ХУЛГАЙЛААД БҮР АМТАШЖЭЭ. ИРЭХ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ ЗЭЭЛ НЭРЭЭР ДЭЭРЭМ ХИЙДЭГ ЛУЙВАРЧДЫН НЭР БҮҮ ДУРСАГДАГ.

Уншигч
Уншигч
2023-05-19 20:05

Нүүрсний хулгайгаа дарах гэж БЗС-г сайхан сэвж байна даа.

Зочин
Зочин
2023-05-19 21:40

Үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг нь борлуулж улсын орлого болгоод төрийг хохиролгүй болгооч.

Зочин
Зочин
2023-05-20 11:27

Анхнаасаа барьцаа хөрөнгийн т�##�аар ярих байсан. Баахан мөнгө сангаас аваад явчихсан ,эргэн төлөгдөх боломжгүй гэсэн ойлголт өгсөн шд. Одоо болохоор өөр ярих юм.

Зочин
Зочин
2023-05-22 14:25

Gadaadad sursan bvh hvvhdvvdiin zeel tulvvl ted avilgach hulgaich alban tushaaltanguudiin vr sad bgaa bvgdiin shorond hiij bgaad tulvvl

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-22 19:52

Өөрийнхөө зургийг устгачих сэтгүүлчээ

Баянха
Баянха
2023-05-23 09:09

3.5 сая гаруй хүнтэй 2 сая шахам нь БЗС зээл авсан гээд бодохоор дэлхийд байхгүй баян орны дэлхийд байхгүй эрдэмтэн доктор магистртай арайгүй �##�дар тнуудын эх орон болж дээ.яагаад хөгжихгүй байгаа юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button