УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айлчлал / Эммануэл Макрон: Эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна

Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлалын мэдээллийг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 21.25 цаг

Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон: Ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та сайн байна уу. Биднийг халуун дулаанаар хүлээн авч, түүхэн айлчлалыг зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Одоо ч бидэнд тулгараад буй сорилтуудыг үүнтэй адил сэтгэлээр даван туулаасай гэж би бодож байна.

Та сая уур амьсгалын өөрчлөлт, ой мод устаж байгаа талаар ярилаа. Мөн Оросын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр суурь, Европ тивд энх тайвныг авч ирэх зорилтынхоо талаар танилцууллаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдалд хувь нэмэр оруулдагт баяр хүргэе.

Монгол улсыг нүүрснээс аажим салахад тусална. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна.

Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл байна. Манайд нэн чухал метал нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна. Индонезийг бид жишээ болгон ярьсан. Та Франц улс шиг тэрбум мод тарих төсөл хэрэгжүүлж буй.

Франц улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахад бүрэн дэмжихэд бэлэн байна. Эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна.

Тантай ирэх аравдугаар сард Францад уулзахдаа таатай байна. Биднийг сайхан хүлээж авсанд дахин талархал илэрхийлье" гэлээ.


-У.Хүрэлсүх: Цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана-

НЭМЭЛТ: 21.15 цаг

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд францын талтай хамтран ажиллах талаар мөн ярилцаж, хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлд хамтарсан мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Европ дахь дотны итгэлт түнш гэж үздэг. Хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13-р зуунаас эхлэлтэй.

Монгол Улсын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол-Францын хамтын ажиллагаа, олон улсын тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бид хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа. Мөн Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг.

Хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Халуун дотно харилцаа улам цэцэглэн мандах болтугай" хэмээлээ.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв-

НЭМЭЛТ: 21.00 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.

Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа.

Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.


-Фото: Францын Ерөнхийлөгчийг угтах ёслолын ажиллагаа төв талбайд боллоо-

НЭМЭЛТ: 19.40 цаг

Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2023.05.21/ манай улсад ирлээ. Эммануэл Макроныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Д.Сүхбаатар талбайд угтах ёслолын ажиллагаа боллоо.

Хоёр улсын төрийн дуулал эгшиглэсний дараа Хотын дарга Д.Сумъяабазар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй бусад албаныхан хүндэтгэн угтав.

Түүний дараа Төрийн ордонд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм.


-Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг угтах ёслол төв талбайд эхлэх гэж байна-

ЭХЛЭЛ: 19.30 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.

Эммануэл Макроныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд эхлэх гэж байна.

Францын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд албаны 50 гаруй хүн багтсан байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Тодруулбал, ногоон эрчим хүч, хиймэл дагуул, онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг хоёр дахь шатанд гаргах, хавдрын эмнэлэг барих зэрэг асуудал байна.

Өнөөдрийн хөтөлбөрөөс дурдвал, ерөнхийлөгч Эммануэл Макроныг Төв талбайд албан ёсоор угтан авна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгчид өнөөдөр 21:00 цагт бараалхана.

Ташрамд дурдахад,1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад төрийн айлчлал хийж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button