УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айлчлал: Франц болон Монгол улс цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрахаар болов

Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад төрийн айлчлал хийлээ. Тэрбээр Японы Хирошима хотод "Их долоо"-гийн уулзалтад оролцсоны дараа ийнхүү богино хугацааны айлчлал хийсэн юм.

Франц улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан анхны тохиолдол тул гарцаагүй түүхэн айлчлал. Нөгөө талаас Польшийн Ерөнхийлөгчийн дараагаар манай улсыг зорьсон хоёр дахь төрийн тэргүүний айлчлал боллоо.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчлал, улс хоорондын стратеги түншлэлийг бэхжүүлэх агуулга, хиймэл дагуул болоод онцгой байдлын салбарт хамтрах, хавдрын өвчлөл болон хүнс хангамжийн асуудлыг сөхөн ярилцав. Түүнчлэн "Тэрбум мод" болон цөлжилттэй тэмцэх, эрчим хүчний салбарт голчлон анхаарлаа.

Францын Ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19:45 цагт төв талбайд угтан авсан юм. Улмаар тэд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийсэн билээ. Үүний дараа 21:00 цагт олон нийтэд хамтарсан мэдэгдэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бид хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа. Мөн Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг.

Хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ" гэсэн юм.

Харин Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "Монгол Улсыг нүүрснээс аажим салахад тусална. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна.

Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл байна. Манайд нэн чухал металл нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна. Тантай ирэх аравдугаар сард Францад уулзахдаа таатай байна" хэмээлээ.

Хоёр улсын Ерөнхийлөгч албан үйл ажиллагаанууд дууссаны дараа 22:30 цагийн орчим Төрийн ордноос "Чингисхаан" музей руу алхацгаав. Ашиглалтад ороод нэг жилийн нүүрийг ч үзээгүй тус музейд Франц улсын Ерөнхийлөгчийг Соёлын сайд Ч.Номин угтан авсан билээ.

Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Э.Макроны манай улс дахь богино хэмжээний айлчлал ийн өндөрлөсөн юм. Тус улсаас манай улсыг зорин ирэх, сонирхож буй шалтгаануудын нэг нь ураны асуудал. Гэсэн хэдий ч өчигдрийн уулзалтаар албан ёсоор цаасан дээр эл агуулгыг яриагүй юм. Ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх аравдугаар сард тус улс руу төрийн айлчлал хийх билээ. Энэ үеэр уг асуудлыг голчлон хөндөх магадлалтай юм.

Холбоотой нийтлэлүүдийг доор хүргэе.

  • Айлчлалын талаарх мэдээллийг нэг дороос хүлээн авах бол ЭНД дарж уншина уу.
  • Уг айлчлалын онцлог тал юу болох талаарх сэтгүүлчийн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ч уран хайх нэрээр баахан газар ухаж ард иргэдийн

Зочин
Зочин

Makronii Mongold xiij bui ailchlaliin talaar Frantsiin xevlel medeelel gants uguulber xelsengui dee Francuud ajlaa xiigeed zavgui baisan bololtoi kkk

Холбоотой мэдээ

Back to top button