Эммануэл Макроны Монгол дахь айлчлал

Сүүлийн жилүүдэд гадны орнуудын Монгол Улсад хийсэн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын хэмжээ 3.4 дахин өсчээ. Эерэг тоо. Монголчууд ингэж "тоогдож" буй нь ОХУ, Укрианы дайны нөлөөгөөр үүсч буй дэлхийн геполитикийн шинэ нөхцөл байдал, том гүрнүүдийн улс төрийн бодлогын шинэ тутам хөдөлгөөнтэй салшгүй замаар холбогдож буй.
Дайны энэ цаг үед Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог Монголчууд "...Энхийг баримталсан, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтална" гэсэн үзэл баримтлалаа олон улсад ойлгуулах, ойлгогдох шинэ алхмыг хэрэгжүүлж байна. Ер нь аливааг яг эрчимтэй цаг үед нь ойлгуулах, ойлгогдох нь нийгмийн болоод улс төрийн харилцааны хамгийн чухал хэлбэр юм.
Ийм эгзэгтэй цаг үеэ монголчууд ухаантай туулбал онц, эрүүл ухаанаа алдвал маш эмзэг замнал руу гулсана гэдгийг олон улс судлаачид онцолсоор байгаа.
Манайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар шил дараалан айлчилсан. Эдүгээ Польшийн Ерөнхийлөгчийн дараа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ өдрүүдэд айлчлах нь ээ. Тэрбээр Японд "Их-7" уулзалтад оролцоод, тэндээсээ манай улсыг зорин ирэх юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал, улс хоорондын стратеги түншлэлийг бэхжүүлэх агуулга, хиймэл дагуул болоод онцгой байдлын салбарт хамтрах, хавдрын өвчлөл хийгээд хүнс хангамжийн асуудлуудыг сөхөн ярилцана. Мэдээж айлчлалын хамгийн их анхаарал татаж буй өнцөг нь, ураны асуудал юм.
Франц бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн, цөмийн зэвсэг эзэмшдэг таван гүрний нэг. Дэлхийн ураны хэрэглээний 30 хувийг эднийх дангаараа эзлэх агаад манай улстай алдарт шар нунтгийн агуулгаар 26 жил зууралдаж буй "тэвчээртэй" орон юм. Гэхдээ одоогийн уулзалтаар яг албан ёсоор цаасан дээр эл агуулга төдийлөн яригдахгүй гэдгийг албаныхан онцолж байна.
Ирэх өвлөөс 8 тэрбум ам.доллар орчмын хөрөнгө оруулалтын гэрээг үзэгдэхээр хүлээгдэж буй ч одоогоор ТЭЗҮ боловсруулагдах шатандаа л явна. Мон-Атомын үйлдвэрлэчхээд байгаа гэх 10 мянган шар нунтаг эдүгээ эдийн засгийн эргэлтэд орох ямар ч боломжгүй юм. Оюутолгойн гэрээний дараа орох ил томоохон хамтралын гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, нээлттэй хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.
Европын холбооноос Ерөнхийлөгчийн засаглалтай Франц улсын тэргүүнийг ОХУ-Укрианы дайны зэр зэвсгийн эмзэг цагт Монгол Улс руу айлчлуулж буйг дэлхий дахинаа сонирхон харж буй. Гэвчиг айлчлалаар 6-7 чухал агуулгаар хөндөгдөхөд зөвхөн нэг нь л шар нунтагийн асуудал юм. Үүгээр гэхдээ тодорхой бичиг цаас үйлдэх албан агуулга байхгүй гэдгийг манай талаас тодотгоод буй юм.
Франц нь Монгол Улсыг НҮБ-д элсэхэд тууштай дэмжсэн, ардчиллын өвөрмөц онцлогтой улс. Манай улсад элчин сайдын яамаа 1969 онд байгуулсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар стратегийн иж бүрэн түншлэлийн агуулгыг сөхөж, хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл хийхээр зэхжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Африкийг там болгосон ул�####�а
Багш ирэх юм уу
Атомын станцыг хойш тавьж болохгүй шууд бариул. Уранаас болж м�##� үхсэн м�##�чид Франц яваад ирсэн чинь м�##� нь үхэхээ больсон
Либер�##� гормонууд ирж бгаан биздээ
Барууныхан биднийг сайхан амьдруулах гэж авилга хулгайг арилгаж улсыг мааньхөгжүүлэх л гэж ирэхгүй нь лавтай. Бидэнд тэдний чух�##�д тооцох шар нунтагаас эхлээд Орос Хятадтай зэрэгцэн орших геополиткийн байрл�##� л анхаарлыг нь татаж ирж байгаа. Тэрнээс биш монголын хулгайч дарга нарыг нам цохих гэж ирэхгүй нь ойлгомжтой. Туд хэрэгтэй ямаа л авч байв�##� бидний хамраараа газар хатгах тэдэнд огт падгүй. Тэд ашиг харж хулгайч авлигачин дарга нартай л ашигтай гэрээ хийх гэж ирж бгаам.
Шар нунтаг асар үнэтэй. Манай газар баялгийг хулгайлж эх орныг маань тусгаар тогтнолыг маань худ�##�даад сууж байдаг төр гээч авлигачид хэзээ ч монголын жирийн ард түмний эрх ашгийн үүднээс гэрээ хийхгүй нь тодорхой, эрх мэдэлтнүүд өөрсдийн хөө авдрыг л �##�т мөнгөөр дүүогэж байв�##� улсыг маань, баялгийг маань тусгаар тогтнолтой маань худ�##�даад л явууулна.
Afrikiig alj syitgesen horongotnyyd mongold hair zarlaad l hogjyyleh genee….. gomo zaluu emee-geer halhavchlan ynen nyyree nuuna.
Mongoliin garaar mogoi bariulj 2 Tom horshiin esreg ulin hutsuulna…..
Erh choloonii bayar byrd, aziin shildeg ardchilsan uls geh meteer tsaasan m#lgai omsgoj navsgar guilgachdiig magtan duulahaa martahgyi.
Orondoo barigdaj otond idegdsen, tyvdismd tylegdsen mankuuruud 3-r ah 4-r ah gej navsaganaj segselzene