УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд 126 гэдэг тоогоо "цүнхлээд" тойрогтоо ажиллаж эхэллээ

Өнгөрөгч долоо хоногт эрх баригч МАН УИХ-д суудалтай хоёр намтай 126 гэдэг тоон дээр тохиролцов.

Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын гишүүд энэ тоог цүнхэлж очоод тойрог тойрогтоо дахин ажиллана. 152 гэдэг тоотой очсон шиг заамдуулж загнуулах уу, арай дээрдлээ гээд алга таших уу гэдэг нь сонин.

Судлаачдын зүгээс анх боловсруулсан 152 нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тоо гэгдсэн ч, олон нийтэд таалагдаагүй. 126 болгосон. Одоо чухам үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй байгаа юм.

Тиймээс УИХ-ын 73 гишүүн тоогоо хэрхэн тайлбарлаад ирэх вэ, тодорхой ойлголт итгэл үнэмшил төрүүлж чадах уу гэдэгт асуудлын гол оршиж буй.

Үнийн өсөлт, хатуу хахир хавар, амьдрал ярьж загнасан иргэдийн өөдөөс тэд энэ удаад ярих зүйлтэй. Засгийн газраас ирэх долдугаар сард төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байснаа задалсан. Үүгээрээ цалин тэтгэвэр нэмэхээр болоод байгаа юм. Гишүүд үүнийгээ хачир болгож ярих учиртай.

Эцэст нь 126 гэдэг тоо мөн л таалагдахгүй, дахиад шүүмжлэл дагуулбал 108, 99 болгож бууруулах уу гэдэг нь ирэх долоо хоногийн гишүүдийн тайлангаас шалтгаалах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 22, 2023 09:28

Гишүүдийн тоог нэмэхийг хэд болсон ч бүү дэмжээрэй 76 байхдаа ард түмнийг туйлдуулж хамаг байдагийг нь хулгай хийж баяжихсан байхад юун тоог нэмэх харин хасах хэрэгтэй ш дээ одоогийн гишүүдээс нэгч хүнийг дахин сонгохгүы бх хэрэгтэй бас тэр жагса�##�т хольмог тогтолцоог болих хэрэгтэй жагса�##�таар ямар хүмүүс орж ирэх нь тодорхой ш дээ

Зочин
Зочин
5 сар 22, 2023 09:57

ҮХНӨ АСУУДЛААР НИЙТ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

Иргэн
Иргэн
5 сар 22, 2023 10:25

Одоо өндөг шидүүлэх цаг нь болсон.

Зочин
Зочин
5 сар 22, 2023 10:53

Гишүүд ч гэх шиг цайрсан хулгайч луйварчдыг

Зочин
Зочин
5 сар 22, 2023 12:03

Яг үнэн. Ингэж бантагнасан юм хийсний оронд ард түмний сан�##� асуулга явуулаад л шийд. Аль эртнээс ярьж хэлж байхгүй яасан юм. Дандаа сонгууль дөхөхөөр л тогтолцоо өөрчилнө барина гэдэг юм.

Зочин
Зочин
5 сар 22, 2023 16:36

Дэмжихгүй

Зочин
Зочин
5 сар 22, 2023 19:30

Гишүүн болох жагса�##�тын зээлийн сангаас хэн хүртэх вэ ?нэр дэвших эрхгүй хүний нүүр харж чадахгүйчүүд..тооноор орно доо

Зочин
Зочин
5 сар 22, 2023 22:40

Өндөг,гурил шидэцгээе. Үнэтэй байв�##� шороо цацсан ч яадаг юм . Тэд бидний толгой дээр шээс баасаа асгаж доромжилж байхад,өндөг гурил бол харин ариухан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button