УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийгмийн хөөс дагаж ажиллагч АТГ

Боловсролын зээлийн сангийн асуудал эрчийг авсаар. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч тус сангийн зээлийн тэглэлт, эргэн төлөлт, авлига албан тушаалын асуудлууд ар араасаа хөвөрсөөр буй.

Олны анхааралд өртсөн уг сэдэвтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар өнөөдөр /2023.05.22/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус байгууллагын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд I албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох "Бид Боловсролын зээлийн сантай холбоотой 800 гаруй хүнд хэрэг нээн, шалгаж байна. Энэ шалгалтын ажил өргөн хүрээг хамарна. Ажлын хэсэг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бүгд гэмт хэрэг биш. Албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан бол шалгана" хэмээлээ.

Уг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн өөр нэгэн зүйл нь Боловсролын зээлийн санд ажиллаж байсан бүх албан тушаалтныг шалгана гэдгийг ч дурдсан юм. Түүнчлэн Хөгжлийн банктай төстэйгөөр уг зээлийн сангийн асуудал нь өргөн цар хүрээг хамарна хэмээж буй.

Гэвчиг АТГ-аас өнгөрсөн жилүүдэд Боловсролын зээлийн сангийн асуудлаар таг дуугүй байж ирсэн. Тоож, шалгасан эсэх нь ч тодорхойгүй. Олон нийтийн анхааралд өртөж, нийгмийн хөөс үүсэх үеэр л гарч ирж арайхийж ам нээдэг уламжлал АТГ-т тогтов. Өгч буй мэдээлэл нь ч дорвитой байдаггүй. "Шалгаж байна, шалгана" гэх үгсээр голчлон ам хаадаг дүр зурагтай.

Уг сангийн асуудал олон жил хөндөгдсөн ч ердөө нэг жил хүрэхгүй хугацааны өмнө л хэрэг бүртгэл нээн, ажилласан байх жишээтэй.

Тэгэхээр нийгэм уг сэдвийг урт хугацаанд ажиглаж, хараандаа авснаар тэд ийн ажиллаж буй бололтой. Түүнчлэн өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлээгүй шалтгаан нь хэргийн мөрдөх ажиллагааг задруулж болохгүйтэй холбоотой гэх ядмаг тайлбар өгсөөр суудаг билээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-22 15:10

АТГ гэж мануухай газар

Зочин
Зочин
2023-05-22 21:37

ene huuliin durakuud ajlaa meddeg sain ajilkaj chaddag gsan bol uls eh oron ard tvmen unuuduriih shig hezvv yaduu amidrahgvi baih bolomj bsan Gants asuudal bol huuli shvvh tsagdaa ni ajlaa hiij chadahgvi bna

Зочин
Зочин
2023-05-23 09:51

Авилг�##�ийг тагладаг газар. уу.

Холбоотой мэдээ

Back to top button