УЛС ТӨРУлс төрийн мэдээ

БЗС-гаар "өгөөш" тавьж, төсвийн тодотголыг хэлэлцэв

Өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв болох ҮХӨ, гишүүдийн тоог 126 болгох хийгээд төсвийн тодотголын асуудал, ирэх жилүүдийн улсын төсвийн төсөөлөл нийгмийн гол анхаарах сэдвүүдийн нэг байв. Гэвч Боловсролын зээлийн сангийн асуудал амралтын өдрүүдэд сэвэгдэж, олон нийтийн анхаарал тийш зүглэлээ.

Өнөөдөр ч энэ асуудлыг нухацтай ярьж, АТГ мэдээлэл өгөв. Хэвлэл мэдээлэл, олон нийт уг сэдэв рүү хошуурах үеэр эрх баригч нам болох Монгол Ардын намын бүлэг төсвийн тодотголын талаар Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд хэлэлцсэн юм.

Долоодугаар сард төсвийн тодотгол хийхээ зарлах гэж байсан ч эрүүл мэнд, биеийн тамир, соёлын салбарынхны цалингийн зөрүүг арилгахын тулд ийн яаравчлуулж байгаа гэх.

Угтаа бол тэдэнд хуулийн дагуу төсөв тодотгох шаардлага байхгүй, эрх зүйн нөхцөл ч үгүй юм. Учир нь хуульд заасан үндэслэлээр төсөв тодотгох хэдхэн шалтгаан бий.

НЭГТ. Төсвийн тодотголыг төсвийн орлого буурсан, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдсэн үед хийдэг. Төсвийн тухай хуулийн 34.1.2-д ийн тэмдэглэсэн байдаг билээ. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харваас огтхон ч төсвийн тодотгол хийхээр үе биш юм. Учир нь энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл 344.1 тэрбум төгрөгөөр давуулан биелэлттэй гарав.

ХОЁРТ. Төсвийн тодотгол хийхгүй байх дараагийн шалтгаан нь төсвийн зарлага юм. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх төсвийн зардлыг 7.04 их наяд төгрөг байна хэмээн тооцоолсон байдаг. Тэгвэл 5.6 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй байснаар 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн хэмээн Сангийн яамны тайланд дурджээ.

Ийн харвал Төсвийн тухай хуулийн 34.1.2-д заасанчлан төсвийн тодотгол хийх гурван шалтгааны нэг нь бүрдээгүй тул тэдний тодотгол хийх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс ч Боловсролын зээлийн сан руу анхаарал чиглэх энэ үеэр эрх баригч нам хууль бус үйлдэл хийх гэж буй.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-22 15:24

Гавъятай �##�тан гадастай нөхдүүд л энэ зээлээс цохисон байх юмдаа

Зочин
Зочин
2023-05-22 16:10

УИХ-ЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ЗАНДАНШАТАР ЗАЫЛ

Зочин
Зочин
2023-05-23 06:53

odoo tartsgaa es zui ta nart alga yun 126 bolgoh 35 hangalttai

Зочин
Зочин
2023-05-23 08:25

Их хурлын 76 гишүүн БЗС гаас төсвийн тодотгол хийж болохгүй харин соёл урлагийн ц�##�ин нэмэх хэрэгтэй их хурлын дарга Гомбожавын Занданшатар та нар төсвийн тодотгол гээд сонгуульд мөнгө хийх гэж ярьж байгаа ард түмэн мэдэж байгаа ард түмнээ хуурч амьдрах бол ард түмэн бүгдийн авилгатай тэмцэх газар өргөдөл гаргаж өгч ш�##�гуулах болно шүү 76 гишүүдээ

Зочин
Зочин
2023-05-23 10:33

Энэ хэлээд бгаа тоо нь цаасан дээр л бичигдэгшдээ данс нь хувьхайрсан эдийн засагтай болоод удаж бгоо

Зочин
Зочин
2023-05-23 11:57

iToim.mn: О.Сийлэгмаа: БШУЯ-нд 32000$-ын зээлээ тэглүүлдэг хулгай нүүрлэчихсэн.

Зочин
Зочин
2023-05-23 19:06

Xesegchilj xeden xynd tsalin nemj uniin usult daguulaxaa boli. Neg musun tetgever tsalin dorvitoi nemex xeregtei. Usult ni ch gaigui medregdene

Холбоотой мэдээ

Back to top button