НИЙГЭМНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Увс аймагт 2-10 настай хүүхдүүд сэтгэцэд нөлөөлөх эмэнд хорджээ

Увс аймагт сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд дөрвөн хүүхэд  хордсон хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Тариалан сумын зургаадугаар багт өнгөрсөн долоо хоногт ийм хэрэг гарсан байна.

Эмэнд хордсон гэх хүүхдүүд хоёр, гурав, дөрөв болон 10 настай аж.

Эх сурвалжийн мэдээлснээр хоёр, гурав, дөрвөн настай хүүхдүүд гэрийнхээ ойролцоо тоглохдоо газраас эм олж уусан байж болзошгүй байна. Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Тус эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд 24 цагийн дараа сэргэсэн гэгдэж буй юм.

Хүүхдүүдийн биеийн байдлын талаар эмнэлгээс тодруулахад “Эмчилгээ эхэлснээс хойш 3-4 хоногийн туршид ухаан нь самуурсан байдалтай байлаа. Одоогоор зургаан хоногийн турш эмчилгээ хийсэн. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон” хэмээв.

Тэдний уусан гэх эм нь уналт таталтын эсрэг нөлөөтэй байсан аж.

Харин ойрын эх сурвалжийн мэдээлснээр хоёр, гурав болон дөрвөн настай хүүхдүүд хордсоноос нэг хоногийн дараа 10 настай охин мөн эмэнд хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт ханджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Эм ууж хордсон байдалтай хүүхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна" гэх дуудлагыг энэ сарын 19-нд бүртгэжээ.

Дуудлагын дагуу шалгахад 10 настай эмэгтэй хүүхэд тавдугаар сарын 18-ны өдөр барилгын хогны хажууд тоглож байхдаа таталтын эсрэг эм олж уусан нь шалгалтаар тогтоогдсон байна. Уг эмийг уусны улмаас хордож, эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-23 08:27

Хүүхэд хогны хажууд тоглож, эмнэлэг нь ч эмийн сан нь ч юм уу ер нь хэн нь юм тэнд нь эм хаяж тэрийг нь нэг биш нэжгээд шахуу хүүхэд ууж хорддог. Аргагүй л манай монголд харж болох дүр зурагл�##� байна дөө. Яана даа

Зочин
Зочин
2023-05-23 12:29

Сэтгэцэд нөлөөлөх эм биш л байна. Ун�##�т тат�##�тын эсрэг эм бол. Юу бичиж байгаагаа эхлээд өөрөө сайтар ойлгох хэрэгтэй. 2 ялгаатай эд.

Холбоотой мэдээ

Back to top button