Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: Д.Сүндийгийн хүчирхийллийн хэрэг хэрхэн авлигынх болж хувирсан түүх

Хүчирхийллийн хэргээ нуун дарагдуулах зорилгоор цагдаагийн алба хаагчдад авлига өгч түүгээрээ шүүхийн байгууллагаас ял сонссон Д.Сүндийг магадлангаар суллахаар хөөцөлдөж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.

Гэхдээ түүний эхнэрээ зодож, гэмтэл учруулсан хүчирхийллийн хэрэг яагаад авлигынх болон өөрчлөгдөж шүүхээс ял сонссон нь анхаарал татдаг.

Өөрөөр хэлбэл хүчирхийллийн хэргийг нь хууль, шүүхийн байгууллага үл тоож, зөвхөн авлигын хэрэгт нь ял өгөв.

Шүүхийн процессуудыг эргэж харах шаардлага үүсч буй юм.


Цагдаагийн байгууллага, Эхнэр Н.Ундрах нь Д.Сүндийд зодуулж, хавирга хугарч, зөөлөн эд хөхөрч хавдаж гэмтсэн баримт 2020 онд дэлгэгдэж байв. Улмаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санааны биеийн хүчирхийлэлд өртөж дарамтад амьдарч байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгөх”-ийг хүсэн 2019 гуравдугаар 25-нд өргөдөл гаргаж байжээ.

Өргөдлийн дагуу зургаа хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-ны өдөр хэрэг бүртгэлийг нээх тухай мөрдөгчийн тогтоол гарсан байна.

Гэвч Д.Сүндий компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт тав болон арван сая төгрөгийн хахууль өгсөн. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан байдаг.

Үүнийг нь АТГ тогтоож, улмаар прокурорын байгууллага руу, прокуророос шүүх рүү шилжсэн байдаг аж.


Анхан шат, 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутайд тооцсон.

Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ.

Харин Д.Сүндийгээс 15,000,000 төгрөгийн хахуулийн мөнгийг нь авч дамжуулан зуучилсан Д.Баттөгс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.


Давж заалдах шат, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг багасгасан.

Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 3 жил хорих ялаар тогтоосон байна.

Г.Даваажавт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Харин Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан сар хорих ял болгон бууруулсан байгаа юм.


УДШ, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Сүндий, Г.Даваажав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.

Өөрөөр хэлбэл Д.Сүндийд гурван жилийн, Г.Даваажавт таван жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан ялыг нэмж нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн.

Олон нийтэд ил болсон хүчирхийллийн том кейс дарагдаж, авлигын болсон процессыг задалж харвал ийм. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн байгууллага хүний амьд явах эрхэд халдаж, биед нь ноцтой гэмтэл учруулж байсан хүчирхийллийн хэргийг нь ор тас орхисон гэсэн үг.


#1: Д.Сүндийг магадлангаар суллуулахаар цагдаагийн дарга нар болон ЕТГ-ын албан тушаалтан хөөцөлдөж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-24 09:27

Улс төр, шүлгээ бичихийн оронд айлын хойморт орж айл гэрийн хэрүүл бичих юм. Гайгүй сэтгүүлч гэж бодож байлаа. Мөнгө ч хүчтэй байна

Зочин
Зочин
2023-05-24 09:48

Сүндий мэтийн хог шаарнууд монголын нийгэмийг гутааж бна

Зочин
Зочин
2023-05-24 10:11

Ээ хөөрхий яацарцан амьтан байсын бэ

Зочин
Зочин
2023-05-24 10:19

Адгуус вэ?

Стар
Стар
2023-05-24 10:23

Үхэж д�##�д орсон шаар вэ

Тэтгэврийн эмгэн
Тэтгэврийн эмгэн
2023-05-24 14:52

Нийслэлийн Иргэний хэргийн давж за�##�дах шатны шүүгч Э.Энэбиш гэгч нь хахууль авч хэргийг бу�####�д ашигтайгаар шийлсэн баримт нь байна. Шүүхийн Сахигын хороонд хандахад гомдлыг хүлээж авахгүй байна. Иймэрхүү ноцтой хэргийг олон түмэнд түгээж өгөөч.

Зочин3r
Зочин3r
2023-05-24 20:43

Ehner n uuruu songuuliin umnu bichleg hiigeed bugd hudlaa geed bsan.songogdson bol yana.Hog novshiinhoo ugaadsaar amidatdag ehner n ch taarsan tara shuudai.

Зочин
Зочин
2023-05-25 09:02

Арчаагүй эр вэ

Холбоотой мэдээ

Back to top button