"Шатах"-аа больсон нүүрсний хэрэг

Нүүрсний хулгайн хэргээр шинэ оныг угтсан манай улсын хувьд энэ жилийн эхний таван сарын байдлаар гэхэд л улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт олон ч үйл явдал цаг наргүй өнгөрлөө.
Эл хэргийн дараа Хөгжлийн банкны хэрэг удаалсан. ЦХХХ-ны сайд Н.Учралын "хоёр хоногийн хууль" ч шуугиан дагуулав. Улмаар "шувуу", "шүүр" ажиллагаа өрнөж, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн өөрчлөлт дэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор оролдсон ч бүтэлгүйтсэн УИХ-д суудалтай намууд 126 дээр санал нэгдэж, тойргоо зорьцгоов.
Энэ үеэр Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдсөнөөр олон нийтийн анхаарал тийш зүглэсэн мөчид л МАН-ын бүлэг төсвийн тодотголоор хуралдсан юм. Таван сарын хугацаанд өрнөсөн гэхэд хэтэрхий өргөн хүрээг хамарсан үйл явдлууд өрнөсөн бөгөөд эцэстээ нүүрсний гэгдэх хэрэг хэдийн олон нийтийн санаанаас арчигдах бололтой.
Бид загасны ой санамжаар асуудалд хандаж болохгүй. Авлигатай тэмцэх газраас өчигдөр уг хэрэгт холбогдуулан УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татсан гэдгээ дахин тодотгов. Тэгвэл УИХ-ын 76 суудал өнөөдрийн байдлаар 73 болсон.
НЭГТ. "Ажнай" Д.Бат-Эрдэнэ

Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд хэдийн нэг сар өнгөрчээ. Д.Бат-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах ажил одоогоор дуусаагүй бөгөөд гурван удаа мэдүүлэг өгсөн гэгддэг.
Түүнийг 340 мянган тонн нүүрс алдагдсан хэрэгт холбогдуулдаг билээ. Тодруулбал, 2013-2017 оны хооронд дээрх хэмжээний нүүрс алга болсон байдаг. Тухайн үед Өмнөговь аймагт түүний "бүлэглэл" ноёрхож байсан гэх. Энэ нь ч түүнийг эл хэрэгт хамааруулах гол шалтгаануудыг нэг гэгддэг. Мөн 340 мянган тонн нүүрс алдагдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар 2021 онд хэргийг хааж байсан ажээ.
ХОЁРТ. Ж.Мөнхбат

Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсоныхоо дараагаар л өөрөө албан тушаалаа өгөхөөр болсон байдаг. Бүр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирснийхээ дараагаар өөрийн биеэр АТГ-т очиж мэдүүлэг өгсөн талаараа цахим хуудастаа "попорсон".
Нүүрсний хэргийн асуудал сөхөгдөх эгзэгтэй цаг үетэй зэрэгцэн БНСУ-д ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа зовлонтой үед нь улстөр бүү хийгээсэй хэмээн постолж суусан билээ. Бусдын өвчин зовлонг улстөртэй холбох нь гарцаагүй буруу. Гэсэн хэдий ч түүнийг яллагдагчаар татсан нь одоогийн үнэн.
Ямартай ч Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалт буюу улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл ангиар буруутгаж, шалгаж буй.
ГУРАВТ. Т.Аюурсайхан

Таван сарын турш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашсан тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсоныхоо дараа давхар дээлээ тайлсан нэгэн. Ингэхдээ өөрийн хүсэлтээр.
Нүүрсний хэрэгт холбоотой гэх мэдээллүүдийг үгүйсгэж, гүтгэлэг, дайралтаар прокурор өөрийнх нь эсрэг хэрэг үүсгэлээ хэмээж байсан. Энэ сарын эхээр түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад АТГ-аас хүргүүлсэн байдаг.
Ингэхдээ Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжөсн, мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Дээрх гурван гишүүний өрөөг АТГ-аас тэднийг чөлөөлснөөс 14-17 хоногийн дараа шалгасан байдаг. Хэдийн "жимбийтэл" нь цэвэрлэсэн өрөөг нэгжиж шалгана гэдэг тухайн үед ч олны инээдийг хүргэж байв.
Харин дараах хоёр гишүүнийг нүүрсний хэрэгт хамааран шалгагдаж, яллагдагчаар татагдсан ч саарал ордонд суудалтайгаа үлдсэн билээ.
ДӨРӨВТ. А.Адъяасүрэн

Нүүрсний хэрэгт холбогдогсод өөрсдийгөө буруугүй хэмээн тодотгож ирсэн. Энэ жишгээр А.Адъяасүрэн гишүүн "Намайг нүүрсний хулгайн биш авлигын хэргээр шалгаж байгаа" гэж хээв нэг ярьсан удаатай.
Шударга зан уу, шулуухан байдал уу, эсвэл мэдрэмжгүй байдал уу. Ямартай ч АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг яллагдагчаар татаж байгаагаа мэдээлсэн билээ.
Түүнийг нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй. 100 мянган ам.долларын авлига бусдад өгсөн тухай мэдээллийг бид хөндөж байв. Өнөөдрийн ханшаар тооцоход л 346 сая төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг.
ТАВД. Б.Энх-Амгалан

Б.Энх-Амгалан гишүүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанид давуу байдал үүсгэсэн хэргээр яллагдагчаар татаад байгаа юм.
Түүний нэр УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбогддог. Тодруулбал, З.Энхболдыг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үед Б.Энх-Амгаланг түүний хамаарал бүхий "Страто" компанид давуу эрх олгосон гэгдэж буй. Дээрх асуудлуудтай зэрэгцэн тендер, газар, лицензийн наймааны баримтууд ч олон нийтэд дэлгэгдэж байв.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийн гурав нь саарал ордныг орхиж, хоёр нь суудлаа манаж үлдсэн. Гэсэн хэдий ч цагтаа эрчийг авч байсан уг хэрэг одоо хэрхэж байгаа нь хачирхалтай. Холбогдох байгууллагууд хэрэгт цэг тавих болоогүйг мэдээлж буй ч олны анхаарлаас хэдийн алсарчээ.
Нэгэнтээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхүйц олон хэрэг, асуудлууд өрнөж буй ч бидний чих тавьж, нүд цавчилгүй анхаарах хэргүүдийн нэг яах аргагүй нүүрсний хулгайн хэрэг мөн. Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд ч хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна гэдгээр шалтаглаж, нүүрсний сонсголоо ч хийсэнгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ асууд�##� чимээгүй болох ёсгүй шүү ард иргэд ээ
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан эрүү үүсэх хулгай з�##�илан луйврын бүлэглэсэн �##�бан туша�##�аа урвуулан ашигласан онц ноцтой гэмт хэргийг даруй шударгаар шийдвэрлэж гэмтнийг гэсгээн хохирлыг барагдуулөн нийгмийг цэвэрлэн амаржуулах ажлаа хууль шүүх цагдаагийхан даруй түргэн хийцгээнэ үү ! Хэн хэнд маань �##�с хэтдээ ч тустай үйл болно шүү!
З Энхболдын ХКК бүх зүйл бүрдсэн зүйл дээр Сайд гарыни үсэг зурах нь мэдээж шүү дээ