БЗС-гийн зээл ТЭГЛЭСЭН жагсаалтыг хэзээ хүртэл нуух вэ, сайд нар аа

Боловсролын зээлийн сангийн асуудал эрчээ авсан ч, өнөөдөр намжив бололтой. Гурав хоногийн турш олон нийт цахим орчинд зөвхөн улстөрч, нөлөө бүхий этгээдүүдийн хүүхдүүдийн зээл, тэтгэлэг ярианы сэдэв болгов.
Зарим хэсэг нь хэдийн улс төрийн зорилгоор ашиглаж, нэг хүн рүү давшлах, намнах хэрэгсэл болгож, учир зорилгыг нь алдагдуулсан гэж хэлж болно.
Нийт 269 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус сангаас 1605 суралцагч зээл авсан гэх. Нэг зээл авсан суралцагчид дунджаар 168 сая төгрөг ногдож буй.
Гэвч хамгийн чухал зүйл нь ямар сайдын үед хэчнээн төгрөгийн зээлийг тэглэсэн асуудал юм. Тодруулбал, 2008-2023 оны хооронд нийт зургаан сайдын үед 80.2 тэрбум төгрөгийн зээлийг 841 суралцагчид өгсөн гэх мэдээлэл гарсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дээрх мэдээллийг үгүйсгэж, олон нийтэд мэдээлэл өгсөн хэдий ч хэдэн онд, хэр хэмжээний зээлийг тэглэсэн талаар дурдаагүй.
Нөгөө талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 5Ш ажиллагааны хүрээнд 25 сангийн есийнх нь мэдээллийг олон нийтэд ил тод болгосон хэмээн зарлаад буй. Гэвчиг бодит нөхцөл байдалд хамгийн чухал мэдээллийг шилэн байлгаж чадсангүй.
Олон нийтийн зүгээс авлига, хахууль, төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэт асуудлуудын үүр болсон эл хэсгийг өнөөдрийг хүртэл зарлахыг хүлээсэн нь хамгийн чухал явдал юм. Эцэстээ зээл олгох журмыг хэдэн удаа, хэрхэн, яагаад өөрчилсөн зэрэг хамгийн чухал асуудал одоо болтол ил болоогүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зээл аваадъгадаадад сураад тнндээ үлдсэн олон зуун хүн баыгаа биздээ тэдниыг яагаад ярихгү бна
Зээл хвч сжиаад эх орондоо ирээд 5 жил ажиллад зээлээ чөлөөлүүлдэг журам үйлчилж байсан шүүвээ тэр журмын вагуу зээлээ
Чөлүүлүүлсэн хүнд чмар буруу бна вэ энэ мэтээ яр ачдээ магуунуудаа
Данхын засгийн газрыг огцруулна
Бүгдийг нь шоронд
Татвар төлөгчдийн мөнгө болохоос буяны сан уу. Юун тэглэх. 5 жил ажиллаж ц�##�ингаа авчхаад бас зээлээ тэглүүлэх, эд арай даварч бна
Энэ хүмүүс авсан доллараа бүгд буцаагаад өгчихвөл монгол өрнөөс гарахаар их мөнгө бнааа
Л.Энх-Амг�##�ан сайдын эхнэр БЗС-гийн 33 мянган ам.долларын зээлээ бүрэн төллөө. Zarig.mn. Энх-Амг�##�ан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амг�##�ан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.
iToim.mn: О.Сийлэгмаа: БШУЯ-нд 32000$-ын зээлээ тэглүүлдэг хулгай нүүрлэчихсэн.
Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заав�##� эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.
БЗС -с хүүгүй зээл авсан л бол эргэн төлөх ёстой. Харин хүүгүй байж болно, эргэн төлөлтийн хугацаа урт байж болно. Энэ чинь том хөнгөлөлт шүү. Гэтэл зарим этгээдүүд нэг �##�бан байгууллагад ороод л, 5 жил ц�##�ин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм.
Татвар төлөнчдийн мөнгөөр дураараа туйлсан энэ нөхдүүдийг мөн хөгжлийн банк, нүүрсний хулгайч нарыг хатуу шийтгэж улсыг татвөр төлөгчдийг хохиролгүй болгохгүй бол монголын ард түмэн тэмцэнэ шүүүү
Танил т�##�, эрх мэдэлтнүүдээр дамжуулж сург�##�тын мөнгө гусча�##�, УИХ-д хөл гар болж суудаг юм бишоо хаха. Яаж яваад сонгогдчихсын гэмээр юмнуудын чинь. БЗС-с авсан зээлийг тэглэхээс, ард түмний зээлийг тэглэчүүл хамаагүй бага мөнгө тэглэгдэнэ дээ... арай ч дээ, ард түмний татварын мөнгөөр туйлж ханахгүйм даа.
Энэ зээл авсан хүмүүс, монголдоо ирээд, өөр сан нтрээс бас баахан мөнгө зээлэх журмаар #татвараар бүрдсэн мөнгийг з�##�илах замаар амьдарч бгаа нь тодорхой. Монголд ирүүлэхгүй бх хэрэгтэй, хүний газар эд нар хэн ч биш!!!
Uneheer mgld irj ajillasanuu gdgiig shalgvah heregtei. 1 huviin company ner deer ND hyammd tuluuleed 5 jil ajillasan gd chuluulsen gevel hereg algadaa