УЛС ТӨР

БАРИМТ: ХЗДХ-ийн яамныхан төсвийн 7 сая төгрөгийг ганцхан оройн зоогонд зарцуулжээ

ХЗДХ-ийн яамны ажилчид ганцхан өдрийн оройн зоог идэхэд төсвийн мөнгөнөөс 7 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал, наадмын өмнө буюу өнгөрөгч долдугаар сарын 10-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд ХЗДХ-ийн яамны 35 ажилтан тансаг зэрэглэлийн гэх Shangri-la зочид буудалд оройн зоог барьж өнгөрүүлсэн байна.  Оройн зоог барих гэрээг урьдчилж долдугаар сарын 04-ны өдөр хийж, төсвөөс 7 сая төгрөг гаргуулсан аж.

Ингэхдээ нэг хүний хоолонд 150 мянга буюу нийт 5,2 сая төгрөг, соёмбо архинд 120 мянга, хужирт усанд 350 мянга, ундаанд 100 мянгыг тус тус зарцуулжээ.

Төрийн байгууллагынхан, төрийн албан хаагчид төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарцуулдаг талаар хэвлэлийнхэн өдөр бүр шахуу мэдээлдэг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр байгууллага, албан тушаалтнууд тансагласан хэвээр байгаагийн нэг тод жишээ энэ юм.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button