Монголоос Хятад рүү нийлүүлсэн нүүрс сүүлийн найман сарын доод түвшинд хүрлээ

Монголоос БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ энэ сард эрс буурсан үзүүлэлттэй байх талаар "SXCoal" мэдээллээ. Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн машин сүүлийн найман сарын түвшний доод хэмжээнд хүрээд буй ажээ.
"SXCoal"-ын мэдээлснээр энэ сарын эхний 21 хоногт /тавдугаар сарын 1-22/ өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмоод боомтоор өдөрт дунджаар 669 автомашин нэвтэрсэн байна. Уг тоон үзүүлэлт нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших доод түвшин юм. Тиймээс ч энэ сарын нийт нүүрсний хэмжээг бага байхаар тооцоолж буй.
Дээрх хугацаанд нүүрс тээврийн 10701 автомашин боомтоор нэвтэрсэн аж. Өмнөх саруудтай харьцуулахад энэ сард өдөрт дунджаар боомтоор гарч буй нүүрс тээврийн нэвтэрсэн үзүүлэлт гуравдугаар сарын байдлаар хамгийн өсөлтөт үеүдийн нэг байсан.
Тодруулбал, гуравдугаар сард өдөрт дунджаар 945 автомашин боомтоор гарсан байна. Тэгвэл дөрөвдүгээр сард өдөрт дунджаар 829 автомашин нэвтэрсэн аж. Уг бууралттай холбоотойгоор цаашид ч боомтоор гаргаж буй нүүрс тээврийн хэмжээ буурах хандлагатай байх магадлал өндөр ажээ.
Манай улсын нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ буурахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлөөд буй. Үүнд, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан, Хятадын талаас эрэлт бага байгаа зэрэг нь нөлөөсөн.
Мөн нүүрс тээврийн хэмжээ багассан нь Хятад дахь уурхайнуудын түүхий коксжих нүүрсний нөөц 91.9 хувиар өссөнтэй холбоотой юм. Монголын коксжих нүүрсийг арилжаалдаг арилжаа эрхлэгчид ашиг олохгүй байгаагаас үүдэж зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон асуудал ч бий. Түүнчлэн урд хөршийн Австралиас авах эрчим хүчний нүүрсний хэмжээ нь тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад 50 гаруй хувиар өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нуурсний хулгайчийн гар хюл чи дууугуй бай, ямар ч байсан хулгайн уеийнхээс л дээр бна !
Хулгай ч нар өөрсдөө з�##�ьдаж идэж чадахгүй болчих оороо хорсол занлдаа багтраад үхэх нь ээ, чи !