УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Мэдээлэл огт ирүүлээгүй нэг, үйл ажиллагаа явуулаагүй гурван сан үлдлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.26/ Шинжлэх ухаан, технологийн сан Байгаль орчин, уур амьсгалын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгор сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээлж буй зэрэг таван сангийн мэдээллийг ил болгож буй талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ерөнхий сайд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу 68 төрлийн мэдээллийг нийтэд ил болгохыг тухайлан үүрэг болгох албан даалгавар өгсөн.

Тус албан даалгаварт Засгийн газрын гишүүд, Тусгай сангийн захирлууд ЦХХХ-ны яаманд бүрэн бүтэн байдлыг нь хангуулж машин уншуулах байдлаар илгээх учиртай. Зургаадугаар сарын 01-нд шилэн ажиллагааны хүрээнд цугларсан мэдээллийг танилцуулахаар ажиллаж байна.

Есөн санг ил тод болгож shilen.gov.mn сайтад байршсанаар:

  1. Боловсролын зээлийн сан
  2. ЖДҮХС
  3. Нийгмийн даатгалын сан
  4. Нийгмийн халамжийн сан
  5. Соёл урлагийг дэмжих сан
  6. Улсын авто замын сан
  7. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  8. Хөдөө аж ахуйг дэмжих сан
  9. Хүүхдийн төлөө сан

Өнөөдөр ил болгож буй сангууд:

  1. БШУЯ-ны: Шинжлэх ухаан, технологийн сан
  2. БОАЖЯ-ны: Байгаль орчин, уур амьсгалын сан
  3. ХЗДХЯ-ны: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгор сан
  4. СЯ-ны: Кино урлагийг дэмжих сан,
  5. ГХЯ-ны: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн мэдээллийг ирүүлсэн байдлаар нь нээлттэй болгон хүргэж байна.

Зарим мэдээллийн овог, он сар өдөр нь ойлгомжгүй, эргэж төлөх эсэх нөхцөл байдал ойлгомжгүй байсан. Бид нэлээдгүй цаг алдаж байна. Үлдсэн таван санг ирэх долоо хоногт мэдээлэхээр ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл ирүүлэхээр ажиллаж байгаа гурван сан:

  • БШУЯ-ны: Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан
  • ЭМЯ-ны: Эрүүл мэндийг дэмжих сан,
  • СЯ-ны Ирээдүй өв сан

Харин огт мэдээлэл ирүүлээгүй нэг сан:

  • Спортыг дэмжих сан

Үйл ажиллагаа явуулаагүй сан:

  • ХЗДХЯ-ны: Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  • ЦХХХЯ-ны: Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан

Нууцын зэрэглэлтэй нэг сан мөн үйл ажиллагаа явуулаагүй:

  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-26 13:57

Арьс шир, ноосны урамшуул�##�, паданыг дэлбэл

иргэн
иргэн
2023-05-26 15:04

Хөдөө аж ахуйн яамны Тари�##��##�т эрхлэлтийг дэмжих сан-н үе үеийн дарга нар нь бүгд хувийн Сангийн аж ахуй-даа маш их зээлээр тоног төхөөрөмж,үр тариа,шатхуун зэргийг авч эргэн төлөөгүй байгаа.Гахай үржүүлэх хөтөлбөр гэж тус бүр 8,0сая ₮ зүгээр л хуваагаад авсан

Уншигч
Уншигч
2023-05-26 15:58

Эрүүл мэндийн даатг�##�ын сан гэж байдаггүй бил үү?

Зочин
Зочин
2023-05-26 20:12

"Глоб�##� сан" гэж сан байдаг даа. Түүнийг яагаад ярихгүй. Маш их хөрөнгө мөнгөний асууд�##� байгаа.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-26 22:46

Чиний хулгай хийдэг ЖДҮ үлдсэн үү ккк

Иргэн.СХД-н сонгогч
Иргэн.СХД-н сонгогч
2023-05-27 10:06

Богд хан уулын дархан цаазат газарт
зөвшөөрөл олгож Олон улсын журам зөрчсөн эздийг ил болгооч Учр�##� сайдаа.Шуурхай ажиллаж байгаа танд
их т�##�архаж амжилт хүсэж байна.

Зочин
Зочин
2023-05-27 19:12

Учр�##� гишүүн өөрөө ждүчин байж бусдыг илрүүлээд зоригтой ч юмуу

Холбоотой мэдээ

Back to top button