С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар сурсан 11 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлүүлнэ

ИНЕГ-ын үе үеийн удирдлагуудын шийдвэрээр олгож байсан сургалтын тэтгэлгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Нийт 11.4 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс,
- салбарын мэргэжлээр суралцсан 332
- нийтлэг мэргэжлээр суралцсан 35
- сургалтын гэрээ цуцлагдсан 11
- хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж буй 16
- одоо суралцаж байгаа 14
- салбартаа ажиллаж байгаа 262
- хүний нөөцөд бүртгэлтэй 63 байна.
Сайдын албаа авсны дараа аудитын хяналт шалгалтыг оруулсан. Шалгалтын хүрээнд нэлээдгүй зөрчил дутагдал илрүүлсэн. Үүний нэг нь одоогийн энэ асуудал юм.
АТГ ИНЕГ-ын зардлаар суралцсан хүмүүст хяналт шалгалтын ажлыг хийсэн нь манай мэдээллээс зөрсөнгүй. Бид зөрчлийг арилгахаар зөвлөмж хүргүүлсэн.
Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг төлүүлнэ. Учир нь гэрээний үүргээ зөрчсөн болохоор тэр.
Гэрээний үүргээ зөрчөөгүй, салбартаа ажиллаж байгаа, зээлээ төлсөн хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байгаасай хэмээн хүсэж байна. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсныг ил тод болгоно. Цаашид ИНЕГ-ын даргын тушаалаар хамаарал бүхий хүмүүсийг тэтгэлэгт хамруулах, сургах асуудлыг журам гаргаж шийдвэрлэх юм.
Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгчийг буруутгаж болохгүй. Орос-Украины асуудлын улмаас навигацын орлого багассан. Ажлын байр ч хүрэлцээгүй байгаа.
Монгол Улсад өдөрт дунджаар таван улсын 135 нислэг долоо хоног тутамд хийж байна. Цаашид 10 хүртэлх улс руу нислэг хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй АНУ-ын онгоцыг ч манай улсад буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэсэн юм.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ИНЕГ 28 сая ам.долларыг тэтгэлэгт зарцуулсан гэх мэдээлэл бий?
-28 сая ам.доллар хэмээн өмнө нь зарласан. Би буруу мэдээлэл өгсөн. 11.4 сая ам.доллар юм билээ. Төгрөгөөр тооцвол 28 тэрбум төгрөг юм. Өнөөдрийн ханшаар бодвол 30 гаруй тэрбум төгрөг болно. Би 28 тэрбум төгрөгийг 28 сая ам.доллар хэмээн зарласан.
-ИНЕГ-ын асуудлаар дарга нарт хариуцлага тооцох уу?
-Ашиг сонирхлын зөрчил гаргасан байвал хуулийн дагуу хариуцлага тооцох байх. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс сурсан талаар ч ярьж байгаа. Тэдний хамаарал бүхий хүмүүс сурах боломжтой. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Гол нь сурсны дараа гэрээний үүргээ биелүүлж, тухайн салбарт ажиллах нь зүй. Улстөрчдийн хүүхэд гэхээр хязгаарлагдах эрхтэй байж болохгүй.
-Салбарын бус хүмүүс тэтгэлгээр суралцсан хэмээсэн шүү дээ?
-Иргэний нисэхийн газарт 2100 хүн ажиллаж байгаа. Энд зөвхөн нисэхийн салбарынхан байдаггүй. Санхүү, нийгмийн өөр ажилтнууд ч бий. Магадгүй тэдэнд ч тэтгэлэг, зээл олгох талаар журамд зааж оруулсан байж болзошгүй.
Өмнө нь үе үеийн дарга нар хатуу болон хөнгөн шаардлага тавьж ажилладаг байсан. Одоо бол зээл тэтгэлэг олгох журмыг нь салбарын сайд нь батална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үгүй л дээ, буруу ярьж байна. Улстөрч бол давуу эрх эдлэхгүй, харин ч эрх нь хумигдах ёстой. Дарга болсон бол дутуу эрхтэй, хүүхдүүдээ, хамаар�##� бүхий хүмүүсээ сургах дутуу эрхтэй байх нь ёс зүйн хувьд ч зөв.
зөв шүү
Зөв сайдаа. Хариуцлага л тооцоод байв�##� ажил сайжирдаг, явдаг. амжилт хүсье.
Бямбацогт оо наадах чинь тэтгэлэг биш зээл юм чинь төлөх ёстой
ИНЕГ-ын дарга Мөнхтуяа ИНҮТ-ийн дарга Батсайхан, З.Туяа гээд хүүхэд дүү нараа хэдэн зуун $ -аар сургасан этгээдүүдээ Ажлаас нь х�##�ж, нутгийн ах МАНАНгийн төлөөлөл хар нямдавааг шоронд явуулахыг нь харъя. Үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр хөөрхий Ховдынхоо Лхагвасүрэнгийн үед их $ зарцуулсан гэлээ. Худ�##� мэдээллээр иргэдийг хуурч болдог юм уу 60-чин, ЖДҮ-чин, Зээлчин, Авилгачин, ИНЕГ-ын тендерийг з�##�гигч Бялуучин сайд аа !