"Ирэх долоо хоногт дүүргийн Засаг дарга нарын газар олголтыг ил болгоно"

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд таван сангийн мэдээллийг ил болгож байгаа талаараа мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр дүүргүүдийн газар олголтын мэдээллийг мөн хөндлөө.
Энэ тухай "Одоо нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил тод болгоод байна.
2021-2023 онд Улаанбаатарт олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж оруулсан. Дүүргүүдийн газар олголтын мэдээллийг шаардаж байгаа. Одоогоор долоон дүүргээс үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ирүүлээд байна. Тэгэхээр ирэх долоо хоногт үе үеийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгосон мэдээлэл нь ил болно.
Мөн өнөөдөр нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй болгож байршууллаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БГД хорооны 14- хорооны 18 -р байрыг тойрсон зөвшөөрөлгүй хүнсний дэлгүүрүүдийг буулгаж, иргэдэд тавтай, цэвэр орчинд амьдрах боломж олгоно уу?
ЧДҮҮРГИЙН ОРЛОГЧ ГЭЖ БУЗАР ЗАЛЬТАЙ ӨӨРИЙНХӨӨ БИЗНЕСИЙГ БОДСОН НЭГ ЭРЭГТЭЙ БАЙНА ӨӨРӨӨ Л БӨЯЖСАН ХИЧНЭЭН ЖИЛ Ч ИХТ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОВДОО ИРГЭДЭД НААЛДСАН ЮУ Ч БАЙХГҮЙ ОДОО ЧД ОРЛОГЧ ХИЙЖ БАЙГАА ОДОО БҮҮР ХУВИЙН ХЭВЛЭХ, САВ БАГЛАА БООДОЛ,ББС-гийн компани, хувийн эмнэлэг гээд маш их юмтай аймаар баян болжээ.Сонгууль болох үеэр л хорооны хороонуудын өлөнгүүдэд мөнгө хая�##� гарчихдаг дандаа ЧД-т ш�##�гах хэрэгтэй шүү