Нийгэм мэдээ

УБТЗ 10.7 сая тонн ачаа ачиж, дээд амжилтаа шинэчиллээ

Замын-Үүд боомтын төмөр замчид энэ сарын 20-нд ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 457 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 259 вагон талбайд буулган 603 бичиг баримт боловсруулсан амжилтаар ачилтын дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо.

Ачилт буулгалтын ажиллагаанд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түргэн шуурхай ажиллажээ. Ингэснээр Хятад вагоны сул зогсолтыг бууруулж чадсан байна.

Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжихэд тус хилийн гарцаар солилцож буй галт тэрэг солилцоо, шилжүүлэн ачилтын хурд ихээхэн чухал. Замын-Үүд – Эрээн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ ХНН онцгой анхааран ажилласны үр дүнд тус боомтоор хоног тутам тогтмол 15 галт тэрэг солилцож байгаа юм.     

УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 27,7 хувиар илүү байгаа нь энэ онд ачаа тээврийн өмнөх дээд амжилтаа ахиулах төлөвтэй байна. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 26, 2023 20:23

Дээд амжилт гээд байгаа боловч илүү орлого олдог болохоор транзит ачаандаа анхаараад дотоодын тээврээ тоохоо болиод удаж байна. Дотоод тээвэрт зүтгүүр, вагон хүрэлцдэггүй. Авто тээвэр нь жингийн хязгаарл�##�таас болоод асар үнэтэй болчихсон тул бараа бүтээгдэхүүнээ машинаар тээвэрлэх боломжгүй. Гадаад, дотоод тээврийн б�##�ансыг олохгүй бол ч төмөр замаар ачаа тээх ч маш хэцүү ажил болсон доо.

Татвар төлөгч
Татвар төлөгч
5 сар 27, 2023 12:40

Хувийн хөрөнгө оруул�##�таар хос төмөр замтай болчихвол сайн биш үү. Тэгвэл ачаа эргэлт улам сайжрах биз ээ.

Холбоотой мэдээ

Back to top button