Гадаад мэдээДЭЛХИЙЭдийн засгийн мэдээ

Гадаадын хэвлэлд: Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэхийг хүсэж буй Монгол

"South China Morning Post" сайтад манай улсын талаар нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна

Монгол Улс санхүүжилтийн томоохон эх үүсвэр болох Хятад улсыг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна.

3.4 сая хүн амтай, ядуу буурай орон мал аж ахуйд гадаадын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээсэн нь баруун Европоос том газар нутагтай, далайд гарцгүй дэлхийн хамгийн том улсын чухал хөрөнгө юм.

Тус улс мах боловсруулах, сүүний аж ахуй, ноолуурын зориулалтаар ямаа өсгөх зэрэгт нэмэлт хөрөнгө оруулахыг онцгойлон анхаарч буй талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хэлэв.

Тэрбээр "Монгол Улс гадаадын аялал жуулчлалын хөрөнгө оруулалт, тэр дундаа казиногийн салбарт илүү нээлттэй байхыг эрмэлзэж байгаа. Монголын гадаад худалдааны 80 хувийг бүрдүүлдэг Хятад улс дээрх салбарт хөрөнгө татах гол орон байх ёстой. Хятадын зах зээл бидний хувьд стратегийн ач холбогдол өндөртэй. Гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна" гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэрээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамтран хөгжүүлэхээ амласан. Хөдөө аж ахуй, тэр дундаа ойн аж ахуй нь Монголын эдийн засгийн 15.3 тэрбум ам.долларын 13.2 хувийг бүрдүүлдэг гэж Дэлхийн банк мэдээлэв. Монгол Улсад 60 орчим сая мал аж төрж байгаа нь эдийн засгийг төрөлжүүлэхэд асар их нөөц бололцоотой гэж тус банкнаас мэдээлсэн юм.

Дэлхийн банкны сүүлийн үеийн тоон баримтаас харахад 2020 онд Монголын нийт газар тариалангийн талбай 1.34 сая га байна. Энэ талаар Г.Түвдэндорж "Монголд одоогоор 260 мянган га тариалангийн талбай хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа нь хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд асар их нөөц боломж олгож байна" гэв.

Аялал жуулчлал нь тус улсын эдийн засгийн 11 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд Азийн хөгжлийн банк 2028 он гэхэд тус салбар 2.1 тэрбум ам.доллар болж, 149 мянган ажлын байртай байна хэмээн тооцоолж буй. 2017 онд олон улсын жуулчдын тоо 471,239 байсан бол 2028 он гэхэд нэг саяд хүрнэ гэж тус банкны мэдээлэл харуулж байна.

Хятадын худалдааны яамны мэдээлснээр 2020 оны эцэс гэхэд Хятадаас Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалт 5.16 тэрбум ам.доллар, 2020 онд 70 сая ам.долларт хүрчээ. Энэ нь гол төлөв уул уурхай, эрчим хүч, барилга, санхүү, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбарт тархсан байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх үүднээс УИХ нь ирэх жил гэхэд ил тод байдлыг нэмэгдүүлэх, гишүүдээ пропорциональ тогтолцоогоор сонгох зэрэг үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улс 1990 онд хуучин ЗХУ-аас хараат коммунист тогтолцоо нуран унаснаас хойш сүүлийн 30 жилийн хугацаанд эдийн засгийнхаа ихэнх хэсгийг сэргээн босгож ирсэн. Тэргүүлэгч салбар болох уул уурхайн хөрөнгө оруулалтыг татсаар байгаа ч хууль эрх зүйн болон байгаль орчны асуудал нэмэгдсээр.

Хятадын эдийн засгийн өсөлт нь импортын махны эрэлтийг бий болгож, хөдөө аж ахуйн бизнес эрхлэх замыг нээж байна гэж Бээжин дэх "Economist Intelligence Unit"-ийн Хятадын эдийн засагч Шу Тианчень хэлэв.

Тэрбээр "Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглан аж ахуйгаа сайжруулж, салбараа илүү экспортод чиглэсэн болгох замаар хэрэгцээг хангах боломжтой. Мөн бэлчээрийн доройтлыг зогсоохын тулд тогтсон туршлага, технологийг импортлох шаардлагатай" гэлээ.

Ши Жиньпин дарга өнгөрсөн долоо хоногт Шэньси мужийн Шиань хотод Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны удирдагчидтай хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт хийлээ. Монгол Улс Хятадын "Бүс ба Зам" санаачилгад бас нэгэн чухал ач холбогдолтой гэж мэргэжлийн үйлчилгээний "Dezan Shira & Associates" фирмийн Шенжен хотод төвтэй олон улсын бизнесийн зөвлөх менежер Гуилхерме Кампос хэлжээ.

Бүс ба зам нь гадаадад томоохон дэд бүтцийн төслүүдийг барьж байгуулах замаар эдийн засгийг Хятад төвтэй худалдааны сүлжээнд холбох Бээжингийн арван жилийн худалдааны санаачилга юм. Уг төсөл зарлагдсанаас хойш Монголд үзүүлэх тусламж эрс нэмэгдүүлсэн. Мөн орон нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтөд тусгай хэд хэдэн чухал төслийг хэрэгжүүлсэн хэмээн Г.Кампос мэдээллээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-27 16:01

Коммунист намуудын найрамд�##� ккк

дар
дар
2023-05-28 19:55

Монгол Улсад 60 орчим сая м�##� аж төрж байгаа

Ardhvv
Ardhvv
2023-05-29 00:25

Ene hytadad alildag g###g chi hytadaas duguil hooloo olj id Kampoc bid hytadaas avah yuma avna uguh yuma ugnu chi bitgii hajuugaas orj holij hutgasan yum bicheed bai

Холбоотой мэдээ

Back to top button